БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Мандуул: Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав байгаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэг бүр нь 56 сая төгрөгийн үнэтэй хогийн бункер олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул тайлбар хийжээ. Тэрээр:

-Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав бий. Үүнийг бид хөрсний гүнд бохирдол оруулахгүй байлгах үүднээс зузаан зэвэрдэггүй төмрөөр хийлгэсэн. Ёстой нөгөө насан туршийн баталгаа гэдэг шиг. Зарим талаараа шалгарсан стандарт үнэтэй байдаг.

Хэдэн зуун айлын ууттай хог нийлсэн зундаа ялаа шавж өт цацчихсан, өмхий үнэртэй хогийн цэг нэртэй сараалжин хашааны дэргэд хүүхдүүд тоглож, ахмадууд салхилдаг. Энэ бол өнөөдрийн байшин хорооллын дүр зураг. Үүнээс салъя, халъя гэсэн зорилгоор ухаалаг хогийн савыг зоригтойгоор байршуулж эхэлсэн.

Дараагийн асуудал хүн цаг, хөдөлмөрийн орчин, процессоос үүдэлтэй урсгал зардал. Ний нуугүй хэлэхэд бээлий угласан гараараа хог самардаж, хүрздэж, үнэр танарт нь дасах шахуу болсон ТҮК, тохижилтын ажилчдаа бид бодсон. Нэг хотхоны хогийг ачихад өмнө нь 40 орчим минут зарцуулдаг байв. Одоо ердөө 10-15 минут. Ажилтан гар удирдлагаар краныг ажиллуулж, газар доорх савыг бүхлээр нь өргөөд хогийг шууд машин руу юүлдэг. Гар оролцоо бага.

Удаах нь бензин тос эргэлтийн зардал. Дүүргийн ажил мөнхийн хөдөлгүүр шиг. Та гэртээ хогоо хонуулахгүй хаядаг шиг ачигч нар тухайн өдөртөө багтааж ачилтаа хийнэ. Нэг хогийн цэг дээр 40 минут зарцуулдаг гэж бодохоор нийт хогийн цэгийг дуусгана гэхээр хэр их сунаж, хугацаа шаарддаг нь ойлгомжтой. Энэ бүрийн ард зарцуулах бензин, ажиллах техникийн нөөц гээд урсгал зардал бодогдоно. Ачилтын хугацаа хэмнэгдэхийн хэрээр тухайн шөнө ачих хугацаа богиносно. Ачилтын машины эргэлтийн давтамж ч буурна. Усаа хэмнэе, тогоо унтраая гэдэг кампанит ажил явуулдаг. Тэр гэхдээ голын ус, цахилгаан станцын нүүрсийг хэмнүүлэх гээд байгаадаа биш, тэр ус, цахилгааныг авчирч байгаа хүн хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн зардлыг хэмнэх тухай яриад байгаа юм. Хог ч үүнтэй адил.

Нөгөө талдаа хүн бүр хардах эрхийн хүрээнд төсвийн асуудал яригдаж байна. Аливаа ажил, тендер худалдан авалтын үнэд Барилга хөгжлийн төвөөс магадлалын дүгнэлт эхэнд хийгддэг. Энэ ажлыг ийм зураг төслөөр, ийм материал ба ажлын хэмжээгээр хийхэд ойролцоогоор ийм өртөг шаардлагатай гэдгийг норм, стандарт, үнэ тооцоотой нь тулгаж шалгадаг. Ухаалаг хогийн сав магадлангаар орсон. Үүнд ил харагдах хогийн савнаас гадна суурилуулалтын зардал, угсралт, зураг төсөл, гадна тохижилт, ухаалаг контрол гээд цөм багтсан.

Хүн ам төвлөрсөн метрополитан энэ хотод хогон дунд амьдардаг, менежмент байхгүй гэх асуудлыг цэгцэлье, дүүрэгтээ шийдье гэж эхэлсэн энэ ажлаа ингэж тайлбарлалаа гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Мандуул: Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав байгаа 1 цагийн өмнө
БУЙР НУУРТ ЖИВСЭН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 20 цагийн өмнө
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно 21 цагийн өмнө
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө Өчигдөр
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ Өчигдөр
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна Өчигдөр
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН Өчигдөр
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02