БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БУЙР НУУРТ ЖИВСЭН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц, бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг 08 дугаар сарын 22-09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалтыг хийлээ.

Мөн гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дронуудыг ашиглан усны гүнд эрлийн ажиллагааг зохион байгуулж, Буйр нуурын эргээс 560 метрийн зайд 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяны зориулалттай завийг илрүүлж, нуурын эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өглөө.

Энэхүү ажиллагаа нь нуурт техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БУЙР НУУРТ ЖИВСЭН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 18 цагийн өмнө
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно 19 цагийн өмнө
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ 22 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 23 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө Өчигдөр
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ Өчигдөр
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна Өчигдөр
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН Өчигдөр
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02