Өнөөдөр болох үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөнө.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман есдүгээр сарын 09-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал үргэлжилнэ.
08:30 цагт: “Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно.
09:00 цагт: Байнгын хороодын хуралдаан эхэлнэ.
10:00 цагт: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд болно.
11:40 цагт: СУИС-ийн харьяа СУСХ-ийн Соёл судлалын секторын эрхлэгч Э.Дүүриймаагийн “Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” номын нээлт МУҮНС-д болно.
16:00 цагт: ОХУ-ын гавьяат зураач Федор Семенович Торховын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
Гандантэгчэнлин хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн ерөөл хурна.