БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО

Г.Оюунтуяа
2026/08/28

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдолыг бууруулахад шинжлэх ухаан, инновац, технологийн боломжийг ашиглах асуудал чухлаар тавигдаж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны хяналтын газар, GreenZun Labs, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн парк хамтран “Хяналт–технологийн шийдэл” сэдвийн хүрээнд уул уурхайн байгаль орчны хяналтын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал болон эдгээр сорилтыг орчин үеийн технологийн боломж ашиглан шийдвэрлэх талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Газрын доройтол, цөлжилтийг бууруулахад байгаль хамгааллын бодлогыг бодит үр дүнд хүргэх үр нөлөөтэй хяналтын тогтолцоо чухал. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын эвдрэл, нөхөн сэргээлт, ус ашиглалт, усан орчны хамгаалалт болон экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад байгаль орчны хяналтыг технологийн боломжтой уялдуулан шинэчлэх шаардлага тулгарч байгааг тус газрын дарга Б.Мөнхтогтох илтгэлдээ онцлов.

Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, уул уурхайн объектуудын алслагдсан байршил, хүний болон техникийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь зөвхөн уламжлалт газар дээрх хяналтад тулгуурлан бүх объектыг тогтмол, шуурхай хянахад бодит хүндрэл учруулж байна.

Иймээс хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, GIS, хиймэл оюун ухаан, машин сургалт, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хөдөлгөөнт мониторинг болон ухаалаг мэдрэгчийн технологийг уялдуулсан эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог үе шаттай хөгжүүлэх боломжийг хэлэлцэв.

Уулзалтад газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан, газарзүй, эдийн засаг, байгаль орчин ба тогтвортой хөгжил, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, иргэний болон байгаль орчны инженерчлэл, машин сургалт, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн залуу судлаач, инженерүүд оролцож, өөрсдийн хөгжүүлж буй технологийн шийдэл, ажлын үр дүнгээ танилцууллаа.

GreenZun Labs-ийн багийн залуу мэргэжилтнүүд *Clark University, Cornell University, New York University, University of Illinois Urbana-Champaign* зэрэг их сургуульд газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, иргэний болон байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд эдгээр салбарын мэдлэгийг хиймэл оюун ухаан, машин сургалт, гео-орон зайн технологитой хослуулан ажиллаж байна.

Тус баг хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, машин сургалт болон газар дээрх бодит хэмжилтийг хослуулан газрын болон бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг үнэлэх технологийн шийдэл хөгжүүлж, бодит нөхцөлд ашиглаж буй ажлынхаа үр дүнг танилцууллаа.

Энэхүү туршлага, технологийг уул уурхайн байгаль орчны хяналтын хэрэгцээтэй уялдуулснаар газрын эвдрэл, ашиглалтын талбайн өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг зайнаас хянах, эрсдэлтэй талбайг урьдчилан тодорхойлох, улмаар улсын байцаагчийн газар дээрх хяналтыг шаардлагатай объект, өндөр эрсдэлтэй бүсэд оновчтой чиглүүлэх боломжтой гэж үзэв.

Уулзалтын үеэр төрийн байгууллага байгаль орчны хяналтад тулгамдаж буй бодит асуудал, хэрэгцээгээ тодорхойлж, шинжлэх ухаан, технологийн байгууллага, залуу судлаач, инженерүүд түүнд тохирсон шийдэл боловсруулан бодит талбайд туршиж, үр дүнтэй технологийг төрийн хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх олон талт хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх талаар санал нэгдлээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн дарга Н.Тэгшбаяр шинжлэх ухаан, технологийн салбарт бий болж буй инновац, залуу судлаачдын шийдлийг төрийн байгууллагын бодит хэрэгцээтэй холбох нь чухал болохыг онцолж, цаашид талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулан, технологийн шийдлүүдийг турших, хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 55 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 4 цагийн өмнө
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 7 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 9 цагийн өмнө
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ Өчигдөр
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ Өчигдөр
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой Өчигдөр
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна Өчигдөр
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 2026/11/17
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 2026/11/17
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 2026/11/17
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 2026/11/17
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 2026/11/17
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна 2026/11/16