БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүнээ дээдэлдэг, орчноо сайжруулдаг, төлөвлөснөө баримталдаг, стандартаа мөрддөг Эко хот энэ бол Налайхын маргааш...


Тэлж хөгжих төрийн бодлогын цөмд орших Налайх дүүргийн ХОТ болох түүхэн замнал 10 гаруй жил үргэлжилж, шат шатыг даван туулсаар өнөөдөр та бид улсын зэрэглэлтэй хот болох эрх зүйн орчинтой, “Бүсчилсэн хөгжлийн жишиг стандарттай Налайх хот”-оо шинээр бүтээн байгуулах түүхэн цаг үетэйгээ золгож байна.

Налайх дүүргийн Монгол Ардын Намын хороо Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд зорилго, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийнхөө төлөө асуудал бэрхшээлийг даван туулж чадах 27 нэр дэвшигчээ илгээлээ.

МАН-аас 12 дугаар тойрогт буюу Налайх дүүрэгт Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлж буй Дашзэвэгийн Наянбаяр, Дамдинсүрэнгийн Отгонсүрэн болон дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлж буй 25 нэр дэвшигч нь эрх зүйч, эмч, инженер, эдийн засагч, багш гэх мэт салбар бүрийн төлөөлөл болсон, улс эх орныхоо бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр зүтгэх залуус юм аа.


Налайхчууд бидний өмнө “Хотоо бүтээх” нэн хариуцлагатай үйл хэрэг, их бүтээн байгуулалтын зам дурайж буй энэ онцгой цаг үед Орон нутгийн ээлжит сонгууль болж байна.

2020-2024 онд гар сэтгэл нийлж ажилласан та бид Налайх дүүргийн хэмжээнд 203 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 370 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, зам дэд бүтэц, бүтээн байгуулалтын цөөнгүй ажлуудыг хийж, мянга гаруй ажлын байр бий болгосон билээ.

Ирээдүй хойч үедээ олон улсын стандартыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн, төлөвлөлт сайтай, жишиг, эко хотыг цоо шинээр бүтээн дамжуулах он цагийн хийгээд үйлс зорилгын том боломж бидэнд байна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал байгаа шиг нэр дэвшигч бүрийн оруулж чадах хувь нэмэр үүрэг чадамж чухал юм.



Гэрэлт хот, соёлт иргэдийн төлөө “Бүсчилсэн хөгжлийн жишиг стандарттай эко Налайх хот”-оо хамтдаа бүтээцгээе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12