БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

Г.Оюунтуяа
58 минутын өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэл ажлын явц, орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилттэй танилцлаа.

Ажлын хүрээнд Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хос бэрс агро ферм” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн үйл явцыг үзэж сонирхов.

Тус компани нь газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Өнөөдрийн байдлаар 1600 орчим га эргэлтийн талбайд улаан буудай, хөх тариа, овьёос, таримал тэжээл зэргийг тариалж, малын тэжээлийн хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг дотоодоосоо бүрдүүлдэг байна.

Мөн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр саалийн үнээний фермерийн аж ахуй эрхэлж, 160 гаруй үхэр, 1000 гаруй бог мал өсгөн үржүүлж байна. Өндөр ашиг шимт сүүний чиглэлийн үүлдрийн үхрийг нутагшуулан, зохиомол хээлтүүлгийн аргаар цөм сүргээ нэмэгдүүлж байгаа нь салбарын хөгжлийн сайн жишээ болж байгааг онцоллоо. Тус ферм зуны улиралд хоногт 1.2 тонн хүртэл сүү үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэсэн сүүгээ жилийн дөрвөн улирлын турш дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлдэг аж.

Түүнчлэн газар тариалан, мал аж ахуйг уялдуулан хөгжүүлж, тэжээлийн зардлынхаа 80 орчим хувийг өөрсдийн үйлдвэрлэлээр хангаж, эрдэнэшиш, ногоон тэжээл зэрэг таримлыг тариалан малын тэжээлээ бэлтгэдэг нь бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх бодитой туршлага болж байгааг талууд онцолсон юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр “Сүү бол хүн амын хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Тиймээс дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын хараат байдлыг бууруулахын тулд фермерүүдийг төрийн бодлогоор тогтвортой дэмжих шаардлагатай” хэмээн онцлов.

Тэрбээр цаашид сүүний литр тутмын урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэх, хамрах хугацааг сунгах, сүүний фермерүүдийн тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, мөн татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох саналуудыг судалж, бодлогын түвшинд анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Төв аймаг дахь ажлын айлчлалын үеэр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн уялдаа холбоог амжилттай хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 58 минутын өмнө
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 1 цагийн өмнө
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 4 цагийн өмнө
СҮХБААТАРЫН НУТАГ, ДОРНОДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО ОРНО 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ 5 цагийн өмнө
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо Өчигдөр
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА Өчигдөр
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа Өчигдөр
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ Өчигдөр
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ Өчигдөр
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина Өчигдөр
УИХ-ын БОХХААБХ-ны дарга М.Мандхай Хяналтын сонсголтой холбогдуулан газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 2026/08/19
Улаанбаатарт бороо орно 2026/08/19
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна 2026/08/19