БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ДАЯН ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГУРВАН ТУНХАГЛАЛ ГАРГАЖ, COP17-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРИЛАА

Admin
1 цагийн өмнө

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Энэ сарын 9-15-ны өдрүүдэд үргэлжилсэн Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд орон нутгийн айлчлал, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны үр дүнд боловсруулсан гурван тунхаглалыг албан ёсоор баталсан юм.

Уг гурван тунхаглалыг ирэх даваа гарагт эхлэх COP17-д хүргүүлэхээр хүлээлгэн өгөв. Тухайлбал, Малчдын ерөнхий тунхаглалыг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад хүлээлгэн өглөө. Эмэгтэй малчдын тунхаглалыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга доктор Ясмин Фуад-д, Залуу малчдын тунхаглалыг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш нарт тус тус хүлээлгэн өгөв.

Эдгээр тунхаглалд даян дэлхийн малчид, эмэгтэй малчид, залуу малчдын тэргүүлэх асуудал, санал зөвлөмжийг нэгтгэсэн бөгөөд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал (COP17)-ын хэлэлцүүлэгт хүргэх дараагийн шат эхэлж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
ДАЯН ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГУРВАН ТУНХАГЛАЛ ГАРГАЖ, COP17-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРИЛАА 1 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 1,000,000 ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна 2 цагийн өмнө
“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо 6 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17) ЭХЭЛЛЭЭ 7 цагийн өмнө
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 59 ДУУДЛАГААР 21 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 8 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13