БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатарт бороо орно

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Наймдугаар сарын 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна..

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

Улаанбаатар үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Багануур орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17) ЭХЭЛЛЭЭ 33 минутын өмнө
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 59 ДУУДЛАГААР 21 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 52 минутын өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 1 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13