БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Admin
1 цагийн өмнө

Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзлаа. 

Уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баярсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Ургамал хамгааллын газрын дарга Э.Уламбаатар, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяо, НҮБ-ын ХХААБ-ын Төслийн зохицуулагч А.Амгалан, НҮБ-ын ХХААБ-ын Төслийн зохицуулагч Д.Батчулуун, НҮБ-ын ХХААБ-ын Л.Амарсанаа нар байлцав. 

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, Монгол Улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэнээс хойш ХХААБ-тай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өргөн хүрээнд урт хугацааны, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал түнш байсаар ирсэн гэдгийг онцлов. Түүнчлэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлдвэрлэл, боловсруулалт, зах зээлийн уялдааг сайжруулахыг зорьж байна. Мөн малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо, био аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэж, хүнсний аюулгүй байдал, экспорт, малчдын орлого, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэх нь чухал байна гэлээ.

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсин хэлсэн үгэндээ Монгол Улсад олон чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хамтын ажиллагааны үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, НҮБ-ын ХХААБ-ын зүгээс Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын урт, богино, дунд хугацааны хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад хамтрах, мал аж ахуйн чадавхжуулах сургалтын төв байгуулах боломжтой гэдэг санал дэвшүүлэв.  НҮБ-ын ХХААБ-аас Киргизистан, Тажикистан зэрэг орнуудад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд дроноор бүх малыг тоолж, малын төрөл болон нас, хүйсээр нь ялгах технологи нэвтрүүлж байгаа аж. Үүнийг нь Монголд хэрэгжүүлэхэд төвөгтэй байж болох ч бусад улсад нэвтрүүлсэн туршлага дээрээ тулгуурлан хамтран ажиллах, түүнчлэн дрон ашиглан бэлчээр ашиглалтыг хянах, ургамлын үр цацаж, бэлчээрийн доройтлыг бууруулж буй туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжтой гэдгийг ноён Танават Тиенсин мөн хэллээ. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын яамнаас “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад энэ чиглэлээр НҮБ-ын ХХААБ-тай хамтран ажиллахад сонирхолтой байгаагаа онцлов.  Монгол Улсын баруун бүсэд 2026 онд шүлхийн SAT-1 хэвшил анх удаа бүртгэгдсэн нь малын эрүүл мэндийн тогтолцоонд шинэ сорилт болсон. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Малын эрүүл мэндийн Онцгой байдлын удирдлагын төвийн олон улсын экспертүүд Монгол Улсад ажиллаж, хариу арга хэмжээ, тандалт, лаборатори болон мал эмнэлгийн тогтолцоонд техникийн үнэлгээ хийж байгаад сайд Ц.Идэрбат талархал илэрхийлэв. Цаашид малын эрүүл мэнд, өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэг, био аюулгүй байдал, лабораторийн чадавх, вакцины хангамж, нөөцийг дотоодоосоо хангах боломжийг нэмэгдүүлэх, малын бүртгэл, гарал үүслийн мөшгөх тогтолцоо, хүнсний аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн цогцоор нь бэхжүүлэх нь малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд стратегийн ач холбогдолтой. Энэ чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн дэмжлэг, олон улсын туршлагыг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид тус байгууллагатай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх болно гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 1 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 3 цагийн өмнө
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 3 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 5 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 6 цагийн өмнө
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 6 цагийн өмнө
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 10 цагийн өмнө
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО Өчигдөр
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ Өчигдөр
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Өчигдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ Өчигдөр
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв Өчигдөр
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Өчигдөр
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал Өчигдөр
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна Өчигдөр
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр