БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны байнгын хорооны Зүүн Ази, Номхон далайн дэд хорооны ажлын албаны дарга Томас Хилл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.08.14) хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчид Монгол Улсад тогтмол ирж, хамтран ажиллах уламжлал тогтож буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцоллоо.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн тэргүүн Томас Хилл айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин, уул уурхай, эрчим хүчний салбарын боломж, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцсон гэлээ.


Уулзалтын үеэр талууд чухал ашигт малтмал, эрчим хүч, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааны талаар болон эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүрээнд санал солилцов.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа Монгол Улс уул уурхай, эрчим хүчний салбарыг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны тэнцвэрт байдал, хүн, ус, хөрс, бэлчээр, мал аж ахуйд үзүүлэх нөлөөллийг цогцоор авч үзэх нь чухал гэдгийг онцолсон.

Мөн Монгол Улсад судалгааны ажлын үр дүнгээс үл хамааран тогтмол санхүүжилт олгох тогтолцоо давамгайлж байгааг дурдаад, АНУ-ын өрсөлдөөнт судалгааны санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлдэг туршлагыг үнэлж буйгаа тодотгосон. Тэрбээр судалгааны үр нөлөө, хэрэгжих боломжийг нарийвчлан үнэлж, санхүүжилт олгодог тогтолцоо нь шинжлэх ухааны салбарын хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хоёр орны их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, хамтарсан судалгаа хийх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндсөн.


Төлөөлөгчдийн тэргүүн Томас Хилл, АНУ чухал ашигт малтмал, эрчим хүч болон стратегийн нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг дурдав. Мөн хөрөнгө оруулалтын орчныг илүү тогтвортой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Түүнчлэн АНУ-ын талаас худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсаас АНУ-д экспортлох тодорхой төрлийн боловсруулсан бүтээгдэхүүнд ногдох тарифыг бууруулах, чөлөөлөх зорилготой “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг дахин өргөн барих чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн юм.


Уулзалтын төгсгөлд талууд Монгол, АНУ-ын харилцааг цаашид улам бэхжүүлэх, дээрх чиглэлүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 1 цагийн өмнө
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2 цагийн өмнө
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 20 цагийн өмнө
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 20 цагийн өмнө
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 22 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 22 цагийн өмнө
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 23 цагийн өмнө
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 23 цагийн өмнө
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал Өчигдөр
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна Өчигдөр
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
Жүжигчин Ha Young-ий элэнц өвөө Японы урвагч байжээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 сэтгүүлчдийн өглөөний уулзалт болно Өчигдөр