БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ


“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн малчдын чуулганы Хангайн бүсийн салбар хэлэлцүүлэг Архангай аймгийн Булган суманд амжилттай боллоо.

Хоёр өдөр үргэлжилсэн тус хэлэлцүүлэгт гадаадын 10 орны 20 гаруй малчин, Архангай, Өвөрхангай аймгийн 60 гаруй малчин оролцож, нийт 80 гаруй төлөөлөл “Малчдын ерөнхий тунхаглал”, “Эмэгтэй малчдын тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал”-ын төслүүдийг хэлэлцэн, санал бодлоо тусгалаа.

Мөн үеэр КОП17-г угтан зохион байгуулж буй “Торгоны замын жингийн цуваа” олон улсын аяллын баг хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт нэгдэн, “Залуу малчдын тунхаглал”-ыг хэрэгжүүлэх боломж, гарц шийдлийн талаар санал солилцов.

Хангайн бүсийн салбар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг тунхаг бичгүүдэд тусган, Улаанбаатар хотноо наймдугаар сарын 14–15-нд зохион байгуулах Дэлхийн малчдын нэгдсэн чуулганаар эцэслэн хэлэлцүүлж, баталгаажуулахаар хүргүүллээ.

Түүнчлэн олон улсын малчид Архангай аймгийн Булган сумын бэлчээрийн зохион байгуулалт, малчдын сайн туршлагатай танилцаж, нүүдлийн мал аж ахуйн соёл, уламжлалыг харуулсан бэсрэг наадмыг үзэж сонирхлоо.

Дэлхийн малчдын чуулганы салбар хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулснаар Монгол малчид өөрсдийн санал, дуу хоолойгоо дэлхийн малчдын тунхаглалд тусгах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шүүх С.Молор-Эрдэнэд хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ 1 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ 1 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 1 цагийн өмнө
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 3 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно 8 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна 23 цагийн өмнө
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа Өчигдөр
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ УИХ-ЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
No Brand "Модны 2"-т шинэ салбараа нээнэ Өчигдөр
АЛБА ХААГЧИД 5 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 27 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
10 сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа Өчигдөр
2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ 2026/09/25
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА 2026/09/25
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо 2026/09/25
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25