БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв


Авлигатай тэмцэх газар гаалийн албан тушаалтнуудын авлигын 15 хэргийг мөрдөн шалгаж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээ. Хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял оноосон байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Эдгээрээс 11 хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.

Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнууд хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль бус үйлдэл хийжээ. Тэд олон удаа хахууль авсан бөгөөд хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг 2026 оны тавдугаар сард АТГ илрүүлэн шалгасан юм.

АТГ нь эрүүгийн 20 хэрэгт гаалийн улсын 40 байцаагч, 30 итгэмжлэгдсэн төлөөлөгчийг яллагдагчаар татан мөрдөн шалгасан байна.

Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын гурван байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хасжээ.

Мөн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 хүнд тус бүр 2.7 сая төгрөгөөр торгох ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 4 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын нэг байцаагч болон нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр нэг жил нэг хоногийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил зургаан сарын хугацаагаар хассан байна.

Одоогоор эрүүгийн нэг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх, гурван хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж байгаа бөгөөд АТГ таван хэрэг мөрдөн шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шүүх С.Молор-Эрдэнэд хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ 1 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ 1 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 1 цагийн өмнө
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 3 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно 8 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна 23 цагийн өмнө
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа Өчигдөр
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ УИХ-ЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
No Brand "Модны 2"-т шинэ салбараа нээнэ Өчигдөр
АЛБА ХААГЧИД 5 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 27 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
10 сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа Өчигдөр
2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ 2026/09/25
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА 2026/09/25
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо 2026/09/25
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25