Монгол орны ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ мэдээллээ.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр байх юм. Нийслэлд өнөөдөр 25-27, Багануур 23-25, Тэрэлж 22-24 градус дулаан байна.