БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Монгол Улс тус хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд хурал эхлэхэд зургаа хоног үлдээд байна. Нийслэлээс “COP17”-ын үндсэн арга хэмжээг зохион байгуулах “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт болон бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар хурлын бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр "COP17"-ын хурлын талбайд ажиллаж, нийслэлээс зарласан ажлуудыг гүйцэтгэж буй шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын явц болон захиалагчийн хяналтыг шалгалаа. Мөн ногоон байгууламжийн өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжруулж, үлдсэн ажлуудыг богино хугацаанд чанартай дуусгахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид COP17-оор дамжуулан хүргэх мессежээ гурван үндсэн чиглэлээр харж байна. Нэгдүгээрт, бидэнд өнөөдөр тулгамдаж буй ямар асуудлууд байна, тэдгээрийг олон улсын байгууллага болон бусад оролцогч талуудтай хамтран хэрхэн шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Хоёрдугаарт, улсын төсөв, хөрөнгө зарцуулан олон улсын томоохон хурлыг зохион байгуулж байгаагийн ач холбогдол, үр өгөөжийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэнэ. Гуравдугаарт, Улаанбаатар хот “COP17”-г эх орондоо зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрэх боломжтой вэ гэдгийг олон улсад харуулах зорилготой. Эдгээр зорилго, мессежийг хүргэхэд бидний өдөр тутам хийж байгаа жижиг ажил бүр чухал. Тухайлбал, хоол, хүнсний чанар, логистик, үйлчилгээ болон хурлын дотоод зохион байгуулалт зэрэг бүхий л үйл ажиллагаанаас оролцогчдод Монгол Улс, Улаанбаатар хотын талаарх ойлголт, үнэлэмж бүрдэх учраас ажилдаа хариуцлагатай, анхааралтай хандахыг хүсье” гэв.

Хөх бүсэд Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан болно. Өөрөөр хэлбэл, улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлаар албан ёсны хэлэлцээ хийж, нэгдсэн шийдвэрт хүрэх үндсэн талбай юм.

Харин Ногоон бүсэд олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, форум, инновац, төсөл, технологийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучууд болон бусад оролцогч талууд өөрсдийн үйл ажиллагаа, санаачилгыг танилцуулах боломжтой.

Тус хуралд 100 гаруй орны 8000-10000 орчим зочин, төлөөлөгч оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо 1 цагийн өмнө
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 4 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа 6 цагийн өмнө
ОХУ-ААС НЭМЭЛТЭЭР 25 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ 8 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ 9 цагийн өмнө
​Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгчээ Өчигдөр
Монголбанк “Койн Инвест” компанитай дурсгалын зоосны шинэ төслүүд хэрэгжүүлнэ Өчигдөр
“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа Өчигдөр
О.Саранчулуун: Хүний эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн хууль, бодлого хангалтгүй Өчигдөр
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
ГССҮТ БОЛОН ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР ОСОЛД ӨРТСӨН ИРГЭНД ЯАРАЛТАЙ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ, АМЬ НАСЫГ НЬ АВАРЧЭЭ Өчигдөр
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа Өчигдөр
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ Өчигдөр