БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

Г.Оюунтуяа
58 минутын өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон улсын хурдан морины уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад цом, гэрэгэ гардууллаа.

Уясан хүлэг нь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлсэн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Сумын алдарт уяач Гансүхийн Хадбаатарт “Нарны хүлэг” цом, Алтан гэрэгэ гардууллаа.

Мөн уясан хүлэг нь айрагдсан:

  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваадорж,
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Аймгийн алдар уяач Давааноровын Ганбаатар нарт Мөнгөн гэрэгэ гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цом, гэрэгэ хүртсэн уяачид, тэдний гэр бүл, хамт олонд болон уралдаанч хүүхдүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Энэ дагуу манай улс 07 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ.

Энэ өдөр 15 мянган морьтон жагсаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, адуу уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зэргийг зохиосон юм.

“Дэлхийн адууны өдөр”-т адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, наадамчин олноос гадна гадаадын 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцсон.

Энэ жил мөн дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэсэн байна.

Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг.  Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН 55 минутын өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 58 минутын өмнө
ГССҮТ БОЛОН ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР ОСОЛД ӨРТСӨН ИРГЭНД ЯАРАЛТАЙ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ, АМЬ НАСЫГ НЬ АВАРЧЭЭ 1 цагийн өмнө
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа 1 цагийн өмнө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1026 хэрэг шалгагдаж байна 1 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай 1 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ 4 цагийн өмнө
ЦЕГ: Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоолоо 5 цагийн өмнө
Улаанбаатар орчмоор үүл багасна, бороо орохгүй 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн адууны өдрийн шагналыг уяачдад гардуулна 6 цагийн өмнө
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов 2026/08/07
ШАТАХУУН ДАМЛАН БОРЛУУЛСАН ХОЁР ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА 2026/08/07
Татар хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун Ардчилсан намын “Намын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга”-аар томилогдлоо 2026/08/07
Н.Шинэцэцэгийг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/08/07
СУМДЫН ХАЛААЛТЫН ТӨВҮҮДИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙГ БҮРЭН ХИЙЖ, ХУВИЙН ХЭВШИЛ РҮҮ МЕНЕЖМЕНТИЙГ НЬ ШИЛЖҮҮЛСЭН ГЭДГИЙГ ОНЦОЛЛОО 2026/08/07
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ 2026/08/07
Мотоциклтой эмэгтэйг мөргөсөн автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг урьдчилан сэргийлж, аварчээ. 2026/08/07
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо 2026/08/07
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 2026/08/07