БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, гэр бүлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд өнөөдөр ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох нийт 36 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардуулж, сурлагын амжилт хүсэв.

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал С.Баттулга “Манай жолооч нар өглөөний 05:00 цагт ажилдаа гарч, шөнийн 00:00 цагт тарах онцгой цагийн хуваариар ажилладаг учраас гэр бүлдээ цаг гаргах боломж хомс байдаг. Тиймээс бид ажилчдынхаа хүүхдүүдийг өнөөдөр хүлээн авч, ээж, аавынх нь ажилтай танилцуулах, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх боломж олголоо. Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа. Цаашид ажилчдынхаа гэр бүлд чиглэсэн дэмжсэн олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Эрдэнэбаяр “Би “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-т хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Бидний ажил иргэдийг хүссэн газарт нь аюулгүй, найдвартай хүргэж өгдөг хариуцлагатай, сайхан ажил. Гэхдээ ажлын цагийн онцлогоос шалтгаалан ар гэр, хүүхдүүддээ цаг зав гаргах боломж хязгаарлагдмал байдаг. Бидний ажлын онцлогийг ойлгож, хүүхдүүдэд маань зориулан өдөрлөг зохион байгуулж байгаад баяртай байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажилтай танилцаж, бидний хийдэг ажлыг ойлгож мэдсэн нь тун сонирхолтой байлаа” гэлээ.

Өдөрлөгийн үеэр хүүхдүүд ээж, аавынхаа ажил, хөдөлмөрийн үнэ цэнэ, онцлогийг ойлгож, бахархах сэтгэл төрсөн гэдгийг хуваалцсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувьтай үргэлжилж байна 17 минутын өмнө
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа 1 цагийн өмнө
ОХУ-ААС НЭМЭЛТЭЭР 25 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ 4 цагийн өмнө
​Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгчээ 19 цагийн өмнө
Монголбанк “Койн Инвест” компанитай дурсгалын зоосны шинэ төслүүд хэрэгжүүлнэ 19 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа 21 цагийн өмнө
О.Саранчулуун: Хүний эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн хууль, бодлого хангалтгүй 22 цагийн өмнө
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН 23 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 23 цагийн өмнө
ГССҮТ БОЛОН ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР ОСОЛД ӨРТСӨН ИРГЭНД ЯАРАЛТАЙ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ, АМЬ НАСЫГ НЬ АВАРЧЭЭ 23 цагийн өмнө
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа 23 цагийн өмнө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1026 хэрэг шалгагдаж байна 23 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ Өчигдөр
ЦЕГ: Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоолоо Өчигдөр
Улаанбаатар орчмоор үүл багасна, бороо орохгүй Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн адууны өдрийн шагналыг уяачдад гардуулна Өчигдөр