БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын нийтийг тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хоёр буудлын дотор заслын ажлууд, шугам сүлжээний ажлууд, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж, нийт 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй нийт 4.2 км урттай, 2 өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэнэ.  Төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх бөгөөд бусад олон улсын зээлүүдтэй харьцуулахад өртөг багатай төсөл аж.

Тус төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй хүртээмжтэй болгох ач холбогдолтой.

Дүүжин замын тээвэр нь зорчигч тээврийн бусад төрөлтэй харьцуулахад дуу чимээ, агаар, хөрсний бохирдол үүсгэдэггүй, эко тээврийн хэрэгсэл юм. Мөн нэг шугам нь 1035 автомашинтай, 35 автобустай, 17 трамвайтай тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх чадалтай гэдгээрээ онцлогтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 6 минутын өмнө
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа 2 цагийн өмнө
ОХУ-ААС НЭМЭЛТЭЭР 25 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ 5 цагийн өмнө
​Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгчээ 20 цагийн өмнө
Монголбанк “Койн Инвест” компанитай дурсгалын зоосны шинэ төслүүд хэрэгжүүлнэ 20 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа 21 цагийн өмнө
О.Саранчулуун: Хүний эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн хууль, бодлого хангалтгүй 22 цагийн өмнө
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
ГССҮТ БОЛОН ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР ОСОЛД ӨРТСӨН ИРГЭНД ЯАРАЛТАЙ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ, АМЬ НАСЫГ НЬ АВАРЧЭЭ Өчигдөр
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа Өчигдөр
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ Өчигдөр
ЦЕГ: Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоолоо Өчигдөр
Улаанбаатар орчмоор үүл багасна, бороо орохгүй Өчигдөр