Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 56 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 42 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1038 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна.
Бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас байгууллагад 54,4 сая төгрөгийн хохирол учруулсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хууль бус гэрээ байгуулан бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.