БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаач оролцож байна.   

Их хуралд ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт “Синоцентрик парадигмагаас гадна: Монголын түүх судлалын чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавилаа.

Мөн “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр болон тус сургуулийн Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд болох салбар хуралдаанаар монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монголч эрдэмтэн, судлаачдын хамгийн залуу нь 25, хамгийн ахмад нь 92 настай.             

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их хурлын нээлтэд оролцож, Монгол Улс, монголчуудын угсаа гарал, түүх, хэл, соёл, аж амьдралыг шинжлэх ухааны онол, арга зүйгээр судлан шинжилж, үнэн бодит мэдлэг, мэдээллийг дэлхий дахинд түгээн, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, монголчуудыг гадаад ертөнцтэй холбох эрдмийн элч болж байгаа монголч эрдэмтэн, судлаачдад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Монгол судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа дотоод, гадаадын 4,000 орчим эрдэмтэн, судлаач бол Монгол төр, монголын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд гэдгийг хэллээ.

Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, суу алдраа дуурсган, дэлхийн амар амгаланг төвшитгөж явсан өвөг дээдсийн бахдам түүх, баатарлаг гавьяа нь монгол судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнд улам тодорч, цадиг түүх, түүхэн эх сурвалж улам арвижиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Дэлхийд монгол үндэстний үлдээсэн ул мөр, хүн төрөлхтний соёлын далайд бүтээсэн үнэт өвийг нээн илрүүлэх, судлан шинжлэх үйлсэд оюун ухаан, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн эрдэмтэн, судлаачдыг  дэмжиж, монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байсаар ирснийг тодотголоо.

Цаашид монгол судлалын уламжлалт салбар, чиглэлүүдийг өргөтгөх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Ялангуяа залуу монгол судлаачдыг бэлтгэх, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, үе үеийн эрдэмтдийн мэдлэг, туршлагыг өвлүүлэх нь монгол судлалын хөгжил, тогтвортой байдлын баталгаа гэдгийг тэмдэглэлээ.

Монгол хэл бичиг, түүх, соёлын үнэт өв, эх сурвалж, түүхэн баримтыг цахимжуулах, олон улсын судалгааны эргэлтэд оруулах, нээлттэй мэдээллийн сан бий болгох чиглэлээр улам идэвхтэй ажиллахыг хүслээ.

Монгол судлал, судалгааны байгууллагыг хөгжүүлэх болон эрдэмтэн,  судлаачдын аливаа бүтээлч санал, санаачилга, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч, бүх талаар дэмжихээ илэрхийллээ.

2026 оны 08 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд болох Монголч эрдэмтний XIII Их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Архивын ерөнхий газар, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран зохион байгуулж байна.

1959 онд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хуралд 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцсон түүхтэй.

Энэ нь монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаачдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь болсон юм.

Өнгөрсөн 12 удаагийн Их хуралд нийт 60 гаруй орны 4,000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа судлал зэрэг 20 гаруй чиглэлээр 3,000 гаруй илтгэл хэлэлцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН 11 минутын өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 13 минутын өмнө
ГССҮТ БОЛОН ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР ОСОЛД ӨРТСӨН ИРГЭНД ЯАРАЛТАЙ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ, АМЬ НАСЫГ НЬ АВАРЧЭЭ 18 минутын өмнө
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа 22 минутын өмнө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1026 хэрэг шалгагдаж байна 53 минутын өмнө
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай 1 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ 3 цагийн өмнө
ЦЕГ: Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоолоо 4 цагийн өмнө
Улаанбаатар орчмоор үүл багасна, бороо орохгүй 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн адууны өдрийн шагналыг уяачдад гардуулна 5 цагийн өмнө
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов 2026/08/07
ШАТАХУУН ДАМЛАН БОРЛУУЛСАН ХОЁР ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА 2026/08/07
Татар хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун Ардчилсан намын “Намын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга”-аар томилогдлоо 2026/08/07
Н.Шинэцэцэгийг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/08/07
СУМДЫН ХАЛААЛТЫН ТӨВҮҮДИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙГ БҮРЭН ХИЙЖ, ХУВИЙН ХЭВШИЛ РҮҮ МЕНЕЖМЕНТИЙГ НЬ ШИЛЖҮҮЛСЭН ГЭДГИЙГ ОНЦОЛЛОО 2026/08/07
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ 2026/08/07
Мотоциклтой эмэгтэйг мөргөсөн автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг урьдчилан сэргийлж, аварчээ. 2026/08/07
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо 2026/08/07
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 2026/08/07