Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Монголч эрдэмтдэд Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шагнал гардуулна.
10:00 цагт: Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлын нээлт Төрийн ордны Их Монгол танхимд болно.
10:00 цагт: СОР17 Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, Ажлын албаны Бодлого, түншлэл хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан нар ажлын албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрх авсан ч Боловсролын зээлийн сангийн санхүүжилт шийдэгдээгүй оюутнуудын төлөөлөл, эцэг эхчүүд Ерөнхий сайд Н.Учралд албан шаардлага хүргүүлж, асуудлыг шийдвэрлэх хүртэл Төрийн ордны гадна суулт хийхээр болсон асуудлаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:40 цагт: Дэлхийн адууны өдрийн шагналыг уяачдад Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулна