БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс шийдвэрүүдээ гаргаж буй. “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд "E-LICENSE" цахим системээр мэдэгдлээ шууд хүргэн, эрх нь нээгдэж 30 хоногийн дотор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа боловч сарын дараа дахин материал бүрдүүлэхийн тулд төрийн хүнд сурталтай нүүр тулдаг процесс байгаа нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс НИТХ-ын хуралдаанаар 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, хоёр өөрчлөлтийг хийхээр боллоо. Ингээд найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалж байна. Ингэснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, бизнес эрхлэхэд тухтай, таатай, хурдтай, хүнд сурталгүй байх нөхцөл бүрдэх юм. Төр болон иргэдийн өмнө бизнес эрхлэгчдийн хүлээх үүрэг нь энэ журмын 6-д заасан хэвээр үлдэж байна. Мөн стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох механизм нийслэлийн Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсүүдэд байгаа” гэлээ.

103 бүртгэлийн жагсаалтыг хавсаргав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ 1 цагийн өмнө
Мотоциклтой эмэгтэйг мөргөсөн автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 1 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг урьдчилан сэргийлж, аварчээ. 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 4 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ 23 цагийн өмнө
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ЗАРИМ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 10-65 СМ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллалаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗАРЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА Өчигдөр
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо Өчигдөр
Н.Учрал: Төрийн байгууллагуудыг бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ Өчигдөр
Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай 2026/08/05
ЗГ: Бензин, дизель түлшний онцгой албан татварын талаар хэлэлцэж байна 2026/08/05
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор өнөөдөр үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно 2026/08/05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа 2026/08/05
С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал 2026/08/04
Д.Оюунбат: Сүүлийн гурав хоногт усны ослоор зургаан иргэн эндсэн 2026/08/04