Балбын уулчин Нирмал Пуржагийн цогцсыг аврагчид олсон тухай Пакистаны уулын клуб мэдээлжээ. Пакистаны нутаг дахь Броуд-Пик ууланд авирч байсан Пуржа болон бусад 9 уулчин цасанд нурангид дарагдан амиа алдсан билээ.
Пуржа амь эрсэдсэн болохыг Балбын Ерөнхий сайд Балендра Шах батлаад “дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржа болон Балбын 5 уулчин, гадаад орнуудын 4 уулчин Каракорумын нуруунд эмгэнэлтэйгээр амиа алдсан нь биднийг цочролд орууллаа” хэмээн мэдэгдлээ.