БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий 4 ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 35 гишүүн ажиллаж, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллажээ.

Ажлын хэсгүүд санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 27 дугаар тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 53 дугаар тогтоолыг УИХ-аар тус тус хэлэлцүүлэн батлуулжээ.

Хяналт шалгалтын газраас Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран ерөнхий хяналтын сонсголыг 2 удаа зохион байгуулан, сонсголын тайлан, санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлаас “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 52 дугаар тогтоолыг баталсан байна.

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдвээрх ерөнхий хяналтын сонсголыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Улсын Их Хурлын цахим сувгаар шууд дамжуулж, дохионы хэлмэрчтэйгээр хүргэсэн бөгөөд 2 өдрийн сонсголд давхардсан тоогоор нийт 182 оролцогч оролцож, санал, тайлбар, мэдээлэл өгчээ.

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээрх  ерөнхий хяналтын сонсголыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Малчин телевиз болон Улсын Их Хурлын цахим сувгаар шууд дамжуулж, дохионы хэлмэрчтэйгээр хүргэсэн бөгөөд 2 өдрийн сонсголд давхардсан тоогоор нийт 163 оролцогч оролцож, санал, тайлбар, мэдээлэл өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цагийн өмнө
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 3 цагийн өмнө
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 20 цагийн өмнө
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 21 цагийн өмнө
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 21 цагийн өмнө
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 21 цагийн өмнө
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална Өчигдөр
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана Өчигдөр
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/07/22
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 2026/07/21
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 2026/07/21