“Салхитын” мөнгөний ордын хэрэгт холбогдогч С.Төмөрбатыг ямар үндэслэлээр шүүгчээс нь огцруулав?


Одоогоос гурван жилийн өмнө Салхитын мөнгөний ордтой холбоотой дуулиант хэрэгт гарч Монгол Улсын гавьяат хуульч агсан Л.Бямбаа Хорих ангид саатуулагдаж байхдаа нас барсан. Тэрбээр “Амиа хорлосон, хүүгээ энэ хэрэгт холбоогүй” хэмээн гэрээслэл үлдээсэн гэгддэг. Харин энэ талаар түүний хүү шүүгч С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.


Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат тухайн үед Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ-д гарсан.
Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн сахилгын хороо хуралдаж 2020 онд АТГ-аас ирүүлсэн албан бичгийг үндэслэн сахилгын хэрэг үүсгэн шалгаж, шүүгчийн албан тушаалаас огцруулснаа мэдэгдлээ. ШЕЗ-ийн албан ёсны мэдээллээс үзвэл тэд С.Төмөрбатыг хөрөнгө , орлогоо мэдүүлээгүй гэх АТГ-ын үндэслэлээр буюу “Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасны дагуу” огцруулах шийтгэл оногдуулжээ.

Шүүхийн тухай хуулийн заалт:
• 52 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
• 1.Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
• 57.1.7.энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.56
    2022/03/21

    Мөнгө гудараад эхийгээ нудараад дашийн шог болсон нөхөр огцорно уу оргоно уу хэнд хамаатайн

    Хариулах
  • 66.181.182.66
    2022/03/21

    Өөрөө өөриигөө шиитгээд эх оронгүй эргэж ирэхгүыгээр тонилсон этгээдииг араас нь олон жилиин дараа огцруулж шиитгээд байдаг гажигтай ы сонин үзэгдэл байна.Бүх юмнаасаа татгалзаад амиа хоохойлоод явчихсан бишүү.Цахим энэ тэрээр шүүгч мүүгчээ хиигээд цалин юмаа аваад байгаа юм уу гайхмаараа

    Хариулах
  • 66.181.161.71
    2022/03/21

    bhgui huniig ogtsruulaad bas baahan esvel esvel gesen munginaa chavka shig huuli yriad yadag ym be? shuugchid mani iim l chavka uvuunuud shig boljee dee!

    Хариулах