БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улс даяар шатахуун хайж байхад ЗГХЭГ-ын дарга нь улсын хил эргэх нэрээр зугаалж, салбарын сайд нь сэтгүүлчдээс зугатаж явна


Өнгөрсөн өвлийн шатахууны хомстолыг өнөөдөр ч бид мартаагүй. Гол шалтгаан нь Увс аймгийн 100 жилийн ойд иргэд ихээрээ явсан учраас нөөц дуусгасан гэж тайлбарлаж байлаа.

Ерөөс бүх буруу иргэдэд л бий. Харин бодлогоор хангаж, зөв зохион байгуулалт хийх ёстой дарга сэтэрнүүд шатахууны хомстолд ямар ч буруугүй юм байна. Холбогдох сайд Г.Дамдинням Солонгос руу очиж шатахуун гуйж байгаа сурагтай. Харин ЗГХЭГ-ын дарга буюу засгийн гал тогоог баригч Б.Энхбаяр хөдөөгүүр зугаалж явна. Хууль зүйн сайд шиг хилийн багана эргээд явж байх жишээтэй. 

ЗГХЭГ-ийн даргад хилийн баганаас илүүтэй үүсээд байгаа шатахууны хомсдлыг яаж арилгах вэ гэдэг дээр УУЭБ-ийн сайд Г.Дамдиннямтайгаа  хамтраад гарц, гаргалгаа, шийдэл хайж байх ёстой юмсан. 

ЗГХЭГ-ийн даргын хамгийн гол үүрэг нь Засгийн газраа бодлогоор хангаж, шаардлагатай үед тэргүүн эгнээнд ажиллаж байх ёстой. Гэтэл Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш нэг ч ажлын хэсэг хуралдуулсангүй, нэг ч тоймтой ажил хийгээгүй. 
Өмнө нь Хууль зүйн сайд байхдаа ганцхан хүнийг нэр цохож хэвлэлийн хурал хийдэг, боломж гарвал сэтгүүлчдийг гүтгэдгээс өөрөөр бодлогын ямар ажил хийснийг нь санах хүн байна уу?

Ийм л сайд нартай бид шатахууны хомстолыг өөрсдөдөө үүрүүлж, шөнөжин шатахуунд оочерлож, өдөржин ажил дээрээ үүрэглэж, амьдрах гэж, ажиллах гэж үйлээ эдэлж үстэй толгойгоо зуулгааж суух ёстой гэж үү?!


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авлаа 24 минутын өмнө
С.Бямбацогт: Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа 4 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 8 сарын үзүүлэлт танилцуулна 6 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ ЗЭРЭГ ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө Өчигдөр
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой Өчигдөр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Увс аймгийн "Булгийн эх" хилийн заставт ажиллалаа Өчигдөр
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө Өчигдөр
АРЬС ШИРИЙГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧГҮЙГЭЭР ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ Өчигдөр
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө 2026/09/11
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2026/09/11
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/09/11
Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 2026/09/11
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/09/11