Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үер усны аюул үүсэх эрсдэл өндөр байна.
Иймд иргэд, аялагч та бүхэн:
• Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
•Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гарсаар зорчих
• Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
•Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
• Гол, сайр, хуурай жалгаар автомашинтай нэвтрэхгүй байх;
• Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг дагах,
•Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.