БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.09/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалахын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, иргэдийн харилцаа, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлэв. Мөн эрхэм зочныг БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны даргаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Тэрбээр Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд парламент, парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг дурдлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний төрийн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ ахиц авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, удахгүй болох уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэхээ тэмдэглэв.

Өнгөрсөн онд Монгол-Солонгосын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн БНСУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болсныг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүд иргэдийн эрх зүйн асуудал, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар эхлүүлсэн “Нээлттэй парламент” шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр БНСУ-ын парламенттай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа танилцуулав.

Нэн түрүүнд батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн судалгааны албаны туршлагыг судалж, хууль хэрэгжилтийн үнэлгээ, гүйцэтгэх засаглалд тавих парламентын хяналтын тогтолцоог өөрийн орны онцлогт нутагшуулах хүсэлтийг анхаарч ажиллахыг хүсэв.

Түүнчлэн хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан “Ухаалаг парламент”-ыг хөгжүүлэх асуудлыг хөндөн, БНСУ-ын парламент хиймэл оюуныг хууль тогтоох үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж буй туршлагыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, хуулийн төслийн давхардал, зөрчлийг илрүүлэх, олон улсын туршлагыг харьцуулах, иргэдийн саналыг өгөгдөлд тулгуурлан боловсруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналыг дэвшүүлсэн юм.

Мөн хоёр улсын парламентын Тамгын газар, судалгааны байгууллагууд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, технологи, өгөгдөлд суурилсан парламентын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах, БНСУ-ын Үндэсний Ассамблейн туршлагаас судлах санал дэвшүүлэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн УИХ-ын даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Үндэсний Ассамблейн гишүүдийн энэ удаагийн айлчлал БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай давхцаж буй нь бэлгэшээлтэй үйл явдал болж буйг онцлов.

Тэрбээр Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлэг хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж ирснийг тодотгосон. Мөн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, тус бүлгийн гишүүн Р.Батболд, Л.Энхнасан нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 13 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 1 цагийн өмнө
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 1 цагийн өмнө
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 1 цагийн өмнө
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 1 цагийн өмнө
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2 цагийн өмнө
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 3 цагийн өмнө
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 3 цагийн өмнө
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 23 цагийн өмнө
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв Өчигдөр
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна Өчигдөр
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА Өчигдөр
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Өчигдөр
“Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо Өчигдөр
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД 13 АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр