БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна

Г.Оюунтуяа
19 минутын өмнө

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 35 иргэнтэй уулзлаа. Тэрбээр Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхийн төлөө идэвхтэй ажилладаг гишүүдийн нэг юм.

viber_image_2026-10-27_12-04-39-378.jpg1.jpg

Уулзалтад оролцсон иргэдийн ихэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байв. Тэд 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшнээс дээш байлгах зохицуулалтыг батлуулахад анхаарч ажилласанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланд талархал илэрхийллээ.

12.jpg

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжаас хамааралтай байлгахаас илүү хөдөлмөрлөх эрхийг нь хангаж, тогтвортой ажлын байраар дэмжих, нийгэм, эдийн засгийн оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого шаардлагатай байгааг онцолж байв.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн болон түрээслээд өмчлөх орон сууцны тусгай нөхцөл, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг уламжиллаа. Тухайлбал, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдах иргэн 45 ам.метр орон сууцны төлбөрт сар бүр 1.420.000 орчим сая төгрөг төлөхөөр байгаа нь олон иргэний орлогын түвшинтэй харьцуулахад өндөр байгааг хэлэв.

3.jpg

Мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, барилга байгууламж, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, сэргээн засах болон нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг байнгын хугацаагаар тогтоолгосон иргэдийг давтан магадлан шинжилгээнд хамруулдаг тогтолцоо хүндрэл учруулж байгааг дурдаж, хүний эрхэд суурилсан, иргэдэд ээлтэй зохицуулалт бий болгохыг хүсэв.

13.jpg

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан иргэдийн санал, хүсэлтийг сонсож, зарим асуудлаар мэдээлэл өгсний зэрэгцээ Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийн талаар танилцууллаа.

viber_image_2026-10-27_12-04-39-756.jpgviber_image_2026-10-27_12-04-38-583.jpg

Тэрбээр уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунтай хамтран боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа гэв. Хуулийн төсөлд орчны хүртээмж, мэдээллийн хүртээмж, үйлчилгээний хүртээмж, хандлагын хүртээмж гэсэн дөрвөн чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганцхан сургууль байдаг бөгөөд цахилгаан шатгүйгээс багш нар хүүхдүүдийг тэвэрч, өргөж давхар хооронд зорчуулдаг байдлыг жишээ болгон дурдаад, хүртээмжтэй орчин нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал биш болохыг онцоллоо.

8.jpg10.jpg

Түүний хэлснээр хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдийн тэргээ түрж яваа эцэг, эхчүүд зэрэг бүх иргэн эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орчинд амьдрах нөхцөл сайжрах юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдрийн уулзалтаар иргэдийн гаргасан санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн судалж, холбогдох төрийн байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

5.jpg7.jpg6.jpg

Уулзалтад оролцсон иргэд Монгол Улсын нийт хүн амын 13 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэгш оролцоог хангахын төлөө тууштай ажиллаж ирсэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланд талархал илэрхийлээд, амьдралд хэрэгждэг, хүнээ дээдэлсэн, хүртээмжтэй эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг захилаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 19 минутын өмнө
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай хэлэлцэж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 1 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИОНЕЛЬ ЛАУРЕНСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 16 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 20 цагийн өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 20 цагийн өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 21 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА Өчигдөр
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ Өчигдөр
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 2026/10/26
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 2026/10/26
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 2026/10/26
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23