БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Г.Оюунтуяа
2026/06/10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа. Үүнд:

- Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх

-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох;

- Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох;

 -Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.

Зэс хайлууах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани шалгарлаа. 

Нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн өндөр оноо авч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар боллоо. 

Энэ компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон. Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани юм.

Монгол Улс зэсийн баяжмалаа хайлуулж, боловсруулж, илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэх нь, экспорт, төсвийн орлого, эдийн засгийн хөгжил, ажлын байр, татвар хураамж нэмэх өндөр ач холбогдолтой юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 7 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 15 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12