БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА


ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фейсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа.

Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоосон.

Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад 2025 оны 07 дугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын "Улаан булант зар" мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байна.



8
angry
0
care
1
haha
38
liked
2
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанк 3.05 тонн үнэт металл худалдан авчээ 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй 3 цагийн өмнө
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно 3 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 19 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 23 цагийн өмнө
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 23 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -5 Jean-Bédel Bokassa(Bokassa I) 23 цагийн өмнө
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 23 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ Өчигдөр
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE Өчигдөр
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее Өчигдөр