БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Г.Оюунтуяа
59 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахад хуулийн төслийн гол агуулга чиглэснийг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг энэ үеэр  онцлон тэмдэглэсэн юм.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасан. Харин дээрх зохицуулалт нь агуулгын хувьд нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох, тогтоох онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хурал буюу парламентад хадгалагдах ёстой гэдгийг илэрхийлж байдаг.


Харин парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад буюу нийтлэгээр гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад шилжүүлэх нь олон улсын жишиг төдийгүй манай улсын хууль зүйн тогтолцоонд хэвшиж буй ойлголт болсон байна.  Парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад зөвхөн хуулиар шилжүүлдэг бөгөөд хуулиар эрх олгогдсоны дагуу батлах эрх зүйн дэд актын агуулга, хүрээ, хязгаарыг хуульд тодорхой тусгах шаардлагатай байдаг. Энэхүү эрх зүйн дэд акт тодорхой зарим хэсгийг “захиргааны хэм хэмжээний акт” гэсэн нэршлийн хүрээнд Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хүрээнд зохицуулж байгаа аж.


Гэвч Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнөх хууль тогтоох практикт нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох, тогтоох эрх мэдлийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид шилжүүлэх явдал бий болсон байдаг.  Тухайлбал, Улсын Их Хурлын Байнгын хороо, дэд хороодод захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан шийдвэр гаргах эрх мэдлийг шилжүүлсэн цөөнгүй хуулийн зохицуулалт өнөөдөр ч үйлчилж байна. Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороо нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохих салбар, чиглэлээр байгуулагдсан хуулийн этгээдийн эрхгүй дотоод бүтцийн нэгж төдийгүй шийдвэр нь шүүх болон Үндсэн хуулийн цэцийн хяналтад байдаггүй, түүнчлэн баталсан шийдвэрийн сан байхгүй, лавлагаа мэдээллээр иргэд, хуулийн этгээдийг хангах нэгдсэн зохицуулалт байдаггүй хэмээн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ.


Нөгөөтээгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох онцгой бүрэн эрхийг эдэлдэг. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй.” гэж хуульчилсан. Дээрх зохицуулалтын “хуульд өөрөөр заагаагүй” бол гэсэн агуулга бүхий хэсэг нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хуулиар зөвшөөрсөн тохиолдолд Улсын Их Хурлын Байнгын хороо гаргаж болохоор заасан нь хууль тогтоох онцгой бүрэн эрх 126 гишүүдээс бүрдэх Улсын Их Хуралд хадгалагдах, засаглалын аливаа эрх мэдэл харилцан хяналттай байх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим алдагдах болон хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллагад хандах иргэдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна.

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд “захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно.” гэсэн агуулга бүхий зохицуулалтыг нэмэх уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна 17 минутын өмнө
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 59 минутын өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 2 цагийн өмнө
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна 4 цагийн өмнө
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна 21 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮР ТАРИАНЫ ТАРИАЛАЛТ 13 ХУВЬ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТ 4.5-7.2 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
Баянзүрхэд Н.Баярмөнх эргэн ирэх үү? 23 цагийн өмнө
СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 23 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна Өчигдөр
Н.Алтаншагай: Бид ажлыг хойш нь татах гэж УИХ-д сонгогдоогүй Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ Өчигдөр
Засгийн газар ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
Baby Justin Bieber Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Уран уншлагын уралдаан Хүүхдийн төв номын санд болно Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАВ ДУГААР САРЫН 13-AAC 15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО Өчигдөр
Сүүлийн 5 жилд 110 хүнийг хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгэжээ Өчигдөр
Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр