УИХ-ын гишүүн Н.Алтаншагайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар том төслүүдийгсанхүүжүүлэх “Гадаад зээлийн үр ашиглалтыгнэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг гишүүдийн олонхдэмжээгүй, унагасан. Таны өргөн барьсан хууль гэж ойлгож байгаа?
-Миний бие ахалж, 21 гишүүн хамтран “Гадаад зээлийнүр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг өргөнбарьсан. Харамсалтай нь УИХ-аар хэлэлцэгдээд, эцэслэн батлах санал хураалтын үеэр дэмжигдэлгүй уначихлаа. Эцэслэн батлах эсэхээр санал хураахад 90 гишүүн оролцож, 64 гишүүн дэмжсэнээр батлагдах ёстой байсан ч 61 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл харамсалтай нь батлагдсангүй. Залуу гишүүний хувьд анхны бие даанөргөн барьсан хуулийн төсөл. Бид УИХ-д ажлыг урагшлуулах, шинэчлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах гэж иргэдээсээ сонгогдон орж ирсэн. Хойш нь татах гэж орж ирээгүй. Газрын тосны үйлдвэр эхлээд найман жил болж байхад дөнгөж 28 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлхийн зах зээл дээр Ормузын хоолой хаалттай байгаагаас нефтийн үнэ өссөн, маш хүндрэлтэй байна. Нефтийн бүтээгдэхүүн өөрөө өргөн хэрэглээний үнэд шууд нөлөөлдөг. Одоо хаврын тариалалт эхэлж, намрын ургац хураалт болно. Нефтиэс болоод өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт шууд хамаарна. Эцсийн эцэст ард иргэдийн нуруун дээр л ачаалал нэмэгдэнэ. Энэ хуулийн төслийг унагаснаар Сайншанд дахь газрын тосны үйлдвэр шууд зогсож байна. Хоёрдугаарт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Баруун таванаймгийг яагаад дотоодынхоо эрчим хүчээр хангажболдоггүй юм. Гуравдугаарт, 10.000 айлыг гэр хорооллыннөхцөлөөс байшин хороолол руу шилжүүлээд агаар, хөрсний бохирдол, түгжрэл гэх мэт маш олон асуудлыгшийдэх том хуулийн төсөл батлагдах ёстой байхад 90-хэн гишүүн хуралдаа сууж хариуцлагагүй хандлаа. Үүнээс болж зээлийн хүү, төсөвт өртөг нь нэмэгдэх, улс эх орныэдийн засгийг урагшлуулах чухал томоохон үйлдвэрүүдийн ашиглалтад орох хугацаа хойшлохоор болж байна.
-Энэ хуулийн төслийг гацаах нь хэнд хэрэгтэй вэ гэдэгасуулт ч гарч ирж байна. Та үүнд ямар байр суурьтайбайгаа вэ?
-Монгол Улс хөгжмөөр байна, бид утаанаасаа, түгжрэлээсээ, ядуурлаасаа, эрчим хүч, нефтийн хараатбайдлаасаа салмаар байна. Эрдэнэбүрэнгийн УЦС, Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл, Сэлбэ дэд төвийгтүшиглэсэн 10.000 айлын орон сууцыг урагшлуулахгадаад зээллэгийг ашиглах хуулийн төслийг дахин оруулж ирэх болно. Гацаах нь хэнд ч хэрэггүй, хэн ч хожихгүй. Харин ард түмэн, энэ улс орон л хохирч үлдэж байна.
-Хуулийн төслийн боловсруулалтад алдаа бий юу. Та бүхэн нэлээн тооцоо, судалдаа хийсэн байлгүй...?
-Энэ хуулийн төслийг боловсруулахдаа олон талаас нь нухацтай судалгаа, тооцоо хийсэн. Ер нь Монгол Улсын гадаад зээлийн бодлогыг ойлгохын тулд хэдэн үе шаттай авч үзэх хэрэгтэй байдаг. 1990-2000 он хүртэлх эхний үе шатанд авсан зээлүүд ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн шилжилтийн үеийг даван туулахад чиглэсэн, нэн хөнгөлөлттэй болон буцалтгүй тусламжийн шинжтэйбайсан. Харин 2000-2014 оны хооронд дэд бүтэц, хөрөнгөоруулалтын чиглэлийн хөнгөлөлттэй зээлүүд түлхүү оржирсэн. Тэгвэл 2014-2024 оны гурав дахь үе шатандөнөөдөр мега төсөл гэж нэрлэгдээд байгаа томоохонбүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүд рүү зээллэгүүд чиглэсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсолон улсын санхүүгийн байгууллагуудын үнэлгээгээр дундаас дээш орлоготой орны ангилалд орсон учраас өмнөх шигээ нэн хөнгөлөлттэй зээл авах боломж хумигдсан. Одоо бол хүүтэй, ердийн нөхцөлтэй зээлүүд авч байна.
-Тодорхой хэлбэл, дээрх хуулийн төслийн хүрээнд яг ямар төслүүд хамрагдаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийгдэж, УИХ-аар соёрхон батлагдсан нийт 98 орчим гадаад зээлтэй төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнээс74 нь шууд гадаад зээлийн ангилалд хамаарч байгаа. Манай хуулийн төсөлд угтаа гурван том төсөл багтсан. Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, мөн Улаанбаатар хотын Сэлбэ дэд төв буюу 10 мянган айлын орон сууцнытөсөл байгаа юм. Эдгээр нь бүгд 500 сая ам.доллараас дээш өртөгтэй томоохон төслүүд. Эрдэнэбүрэнгийн УЦС нь БНХАУ-ын Засгийн газрын зээлээр, нефть боловсруулах үйлдвэр нь 2018 онд БНЭУ-ын Засгийн газрын зээлээр эхэлсэн. Харин Сэлбэ дэд төвийн төсөл дээр Улаанбаатар хот Засгийн газрын баталгаатайгаар 500 сая ам.долларын бонд босгож, санхүүжилтээ шийдсэн.
-Эдгээр төслийн эдийн засгийн ач холбогдлыг тахэрхэн харж байна вэ?
-Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын нефтийн хэрэгцээнийхээ 50-55 хувийг өөрсдөө хангах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, жил бүр гадагшаа урсаж байгаа нэг тэрбум орчим ам.доллар Монголдоо үлдэнэ гэсэн үг. Мөн шатахууны үнийн зохицуулалтад илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаас гарна. Импортын эрчим хүчнээс хамаарал багасаж, дотооддоо асуудлаа шийдэх боломжтой болно. Сангийн яамны тооцоогоор эрчим хүчний зардалтай холбоотой томоохон хэмнэлт гарна гэсэн судалгаа бий. Тиймээс энэ бол өөрөө эх оронч хууль. Нэгэнт авсан зээлээ ашиглах ёстой. Энэ гурван төсөл дээр гэхэд жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн хүү төвлөрөөд явж байна. Хэрэв төслүүдээ удаашруулаад байвал эцэст нь хэн хохирох вэгэхээр иргэд л хохирно. 10-15 жилийн дараа ашиглалтад оруулъя гэж ярьж болохгүй. Зарим бүтээн байгуулалт нь эхнээсээ ашиглалтад орох хугацаагаа алдаад, найман жил явахад ердөө 30 хувийн гүйцэтгэлтэй байна шүү дээ. Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хэрэгжээгүй томоохон төслүүд эхэлж байна гэсэн олон улсынэкспертүүдийн судалгаа, харьцуулсан дүгнэлтүүд ч бий. Тийм учраас би энэ асуудал дээр эргэлзэхгүй байгаа.
-Сэлбэ дэд төвийн төслийг та стратегийн ачхолбогдолтой гэж онцолж байсан. Энэ төслийн гол үр өгөөжийг хэрхэн харж байгаа вэ?
-Сэлбэ дэд төв бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх томоохон шийдэл. 2024 оны УИХ болон нийслэлийн сонгуульд МАН “20 минутын хот” гэсэн концепцийг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Энэ концепцийн гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох, түүнийг дагасан боловсрол, эрүүл мэнд, соёл, үзвэр үйлчилгээний цогц орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа. Мөн иргэдийн төвлөрлийг сааруулж, амьдрах орчны чанарыг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд 10 мянган айлыг оронсууцжуулах, агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах томоохон ажлууд хийгдэнэ. Хэрэв Сэлбэ дэд төв жишиг байдлаар хэрэгжээд дуусчихвал дараа дараагийн хөрөнгө оруулалтын боломжууд нээгдэнэ. Хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төслүүд хэрэгжүүлэх өргөн боломж бий болно гэж харж байгаа.
-Энэ хуулийг дагаад цаашид олон гадаад зээлийн төсөл нэмэгдэх вий гэсэн болгоомжлол УИХ дээр яригдаж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол анхдагч буюу нэг удаагийн хууль. Өөрөөрхэлбэл, энэ гурван төсөл хэрэгжиж дууссанаар хуульөөрөө дуусгавар болно. Зарим гишүүн “Үүнийг дагаадолон төсөл орж ирээд гадаад зээл нэмэгдэх юм биш үү” гэж болгоомжилж байгаа. Би бол олон талаас ньтайлбарлаж байгаа. Хэрэв энэ хууль үр өгөөжөө өгөөд, сайн хэрэгжээд явбал сайжруулаад явах боломж нээлттэй. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд нэгэнт авсан зээлээ ашиглаххэрэгтэй байна. Энэ гурван төсөл дээр гэхэд жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн хүү төлөгдөж байгаа. Гэтэлөрийн тааз, төсвийн хязгаарлалтаас болоод жилд ердөө200 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж байна. Гэвчэдгээр төслүүдэд нийтдээ 1.8 их наяд төгрөгийнсанхүүжилтийн хэрэгцээ бий. Хэрэв энэ эрх зүйн орчныгбүрдүүлж өгвөл өнөөдрийн хуулиар 10-15 жил үргэлжлэхмагадлалтай төслүүдийг 4-5 жилийн хугацаанд дуусгахболомж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
-Зарим гишүүн төсвөөсөө санхүүжүүлээд явахболомжтой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Тэгэхболомжтой юу?
-Тийм байр суурь байгаа. “Заавал төсвөөс салгахшаардлага юу байгаа юм бэ, төсөв дээрээ мөнгөө тавиадявъя” гэж хэлж байгаа гишүүд бий. Гэхдээ өнөөдөралдагдалгүй төсөв баталсан, өрийн хязгаартай нөхцөлдтөслүүдийн санхүүжилт маш хязгаарлагдмал явж байгаа. Нөгөө талаасаа эдгээр нь улсын төсөв дотор “гадаад зээл” гэсэн ангиллаар орчихоод явж байна. Тиймээс бид энэболомжоо ашиглахгүй бол санхүүгийн эрсдэл өдөр ирэхтусам нэмэгдэнэ. Хуульд орж байгаа энэ гурван төсөл бүгдстратегийн ач холбогдолтой. Бид нефть, эрчим хүч, оронсууцжуулалтын асуудлаа дотооддоо шийдэх ёстой. 10-15 жилийн дараа ашиглалтад оруулна гэж ярьж болохгүй. Анх барьсан бүтээн байгуулалтууд нь өөрөө ашиглалтадорохоосоо өмнө хуучирч байна. Зарим нь 5-8 жил болоходч бүрэн ашиглагдаагүй л явж байна. Магадгүй 10-20 жилийн дараа технологи нь хүртэл хоцрогдох эрсдэлтэй. Тиймээс хугацааг наашлуулах шаардлагатай. Эцсийн үрөгөөж нь иргэд дээр л очно. Хэрэв бид нефтийнбүтээгдэхүүнээ дотооддоо шийдэж чадвал өргөнхэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дээр ч боломж гарчирнэ. Хавар, намрын газар тариалангийн үеэр шатахууныүнийн зохицуулалт хийх боломж нэмэгдэнэ. Эрчимхүчний хувьд ч гэсэн сүүлийн хоёр жил маш хүндрэлтэйбайлаа. Дулаан, эрчим хүчний хомсдолтой өвөлжижбайна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор томболомжууд нээгдэнэ.
-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд Улаанбаатархотын асуудлыг шийдэх гол гарц нь юу гэж та харжбайна вэ?
-Улаанбаатарын хамгийн том асуудал бол түгжрэл, утаа, агаар, хөрс, орчны бохирдол. Үүнээс гарахын тулд гэрхорооллыг орон сууцжуулах, барилгажуулах ажлыг л хийхээс өөр аргагүй. Бид олон арга туршиж үзсэн. Богинохугацаанд зуух тараасан, дунд хугацаанд утаагүй түлшхэрэглэсэн. Харин урт хугацаанд гэр хорооллыг дэдбүтцээр хангаж, янданг бууруулах шийдэл рүү орох нь зөвюм байна гэдэг нь харагдсан. Ингэж байж л асуудалбодитоор шийдэгдэнэ.
-Засгийн газраас Татварын багц хуулийг өргөнбарилаа. Энэ хууль дээр нийгэм маш их хүлээлттэйбайгаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-Татварын багц хууль бол үе үеийн Засгийн газар, УИХ дээр яригдсаар ирсэн, маш том хүлээлт үүсгэсэн хууль. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдН.Учралын тэргүүлсэн баг өргөн барилаа. Хувийнхэвшилтэй уулзахад ч, иргэдтэй уулзахад ч энэ реформыгмаш их хүлээж байгаа нь мэдрэгдэж байна. Бид тодорхойхэмжээнд татварын дарамтыг бууруулж, боломжийг ньнээж өгөх ёстой. НӨАТ төлөгч байгууллагуудын босгыг ч хөдөлгөх шаардлага бий. Нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албантатвар, НӨАТ гээд маш олон асуудал энэ шинэчлэлээрхөндөгдөнө. Тиймээс энэ хууль дээр нийгэм бүхэлдээ машөндөр хүлээлттэй байгаа гэж харж байна. Нөгөөтэйгүүр бид аж ахуйн нэгжүүдээ эдийн засгийн зөв хөшүүргээр маш сайн дэмжих ёстой юм байна гэдэг нь харагдаж байгаа. Энэ хуулийг бизнесийнхэн, жижиг дунд үйлдвэрэрхлэгчид маш их хүлээсэн. Одоо хуулийн төслүүдтэйгээтанилцаад, ажлын алба, ажлын хэсгүүд нь ажиллаад эхэлчихсэн байна. Цаашдаа хэлэлцүүлгийн явцад саналуудаа гаргаж, зарчмын зөрүүтэй асуудлуудаар саналхураалтаар шийдээд явах байх.
-Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд ямарөөрчлөлт хамгийн чухал гэж та харж байна вэ?
-Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үнэхээр их хүлээлттэйбайгаа. Бид яг өнөөдөр иргэд, бизнес эрхлэгчдэдтулгамдаж байгаа асуудлууд дээр боломжийг нь нээж өгөх ёстой. Энэ хуулийн төсөл бол тэр чиглэл рүүгээ орж ирж байгаа хууль гэж ойлгож байгаа. Иргэд, бизнес эрхлэгчид ч гэсэн “татвар гэдэг зүйлээр битгий ингэж дарамтал, чөдөр тушаа болоод бай, харин боломжийг нь нээж өг, уянхатан бай” гэсэн хүсэлтийг маш их тавьж байсан. Тиймээсэнэ удаагийн Татварын багц хууль нь яг тэр шаардлага, хүлээлтэд нийцсэн шинэчлэл болох ёстой гэж харж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН