БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Алтаншагай: Нийслэлд стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой

Admin
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Сэлбэ 20 минутын хот” төсөлтэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсад 500 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй стратегийн гурван том төсөл бий. Тодруулбал, “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Сэлбэ 20 минутын хот” зэрэг төслүүд юм. Уг төслүүдийг урагшлуулахаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан. Жил гаруйн хугацаанд уг хуулийн төслийг шийдвэрлэхээр явсны эцэст өчигдөр УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь дэмжигдсэнгүй. Сөрөг хүчин улс төр хийж болно. Гэхдээ бүтээн байгуулалтаар улс төр хийж болохгүй. Сэлбэ 20 минутын хот нь Монгол Улсын барилгын салбарт 50 гаруй жилийн дараа хийж буй хамгийн томоохон бүтээн байгуулалтын ажил бөгөөд Улаанбаатар хотод нэн шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой төсөл. Уг төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Учир нь хугацаа өнгөрөх тусам эдийн засгийн алдагдалд орно” гэв.

Мөн би өөрөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүн. Миний хувьд 2024 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихдээ төвлөрсөн хотоос олон төвт 14 хотыг байгуулах төсөл хөтөлбөрийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан. Олон төсөл хөтөлбөр тусгаснаас хамгийн бодитоор хэрэгжиж буй нь “Сэлбэ 20 минутын хот” төсөл. Төслийн эхний хоёр багцын барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сарын 19-нд, үлдсэн таван багцын ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Энэ хүрээнд нийт 7000-8000 түр ажлын байр гарч байгаа бөгөөд барилгын талбайд 2200 хүн ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 32 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ эрчээрээ явбал барилга угсралтын ажил 2027 оны аравдугаар сард дуусна. Харин бүтээн байгуулалтын ажил удаашрах нь эдийн засаг, санхүүжилттэй шууд хамааралтай гэдгийг онцолж байлаа.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 158 га талбайд 113 блок, 9000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар тухайн орчимд 45 мянган иргэний төвлөрөл үүсэх тооцоолол гарсан. Үүний дам нөлөөлөл нь төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Мөн 20 минутын хотын гол концепци нь эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, төрийн болон үзвэр үйлчилгээг богино хугацаанд авах нийгэм, эдийн засгийн өндөр үр нөлөөтэй төсөл. Мөн 9000 орчим айл өрхийн орон сууцны хороолол ашиглалтад орсноор жишиг хороолол шинээр бий болж, цаашлаад бусад дэд төвүүдэд хэрэгжих боломж бүрдэнэ. Уг жишиг хороолол нь Улаанбаатар хотын орон сууцны эрэлтийн 34 хувийг хангана. Түүнчлэн төслийн хүрээнд 2100 нэгж талбарыг чөлөөлж, 5000 орчим яндан буулган, 6000 орчим нүхэн жорлонг устган, ариутгаж цэвэрлэсэн. Ингэснээр Сэлбэ дэд төв, 7 буудал орчмын агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан тооцоолол гарсан байна. 
2012 онд эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь дэд бүтцийн асуудлыг шийдэж чадаагүйгээс болж гацсан. Харин “Сэлбэ 20 минутын төсөл” нь төрийн оролцоотойгоор дэд бүтэц, газар чөлөөлөлтийг шийдэн дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргасан. Би Улаанбаатар хоттой ажил, амьдралаа холбож, иргэдийн жаргал, зовлонг мэдэхийн хувьд УИХ-д өргөн барьсан хууль дэмжигдээгүйд маш харамсалтай байна. Үүнд хувийн эрх ашгийн сонирхол огт байхгүй. Зөвхөн шинэ сэргэлтийг бий болгох, мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа биелүүлэх л зорилго байна гэдгийг ч мөн тодотгов. 
“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Барилгын салбарын ажил байгаль цаг уурын нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг тул цаг бол алт. Эдийн засгийн энэ хүнд цаг үед барилгын салбарын зах зээл хумигдсан байдалтай байна. Харин энэхүү бүтээн байгуулалтын ажил нь дотоодын барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад маш том цус сэлбэлт болж буй. Тодруулбал, ерөнхий долоо, туслан гүйцэтгэгч 39 аж ахуйн нэгж, 140 гаруй оролцогч талууд бүтээн байгуулалтад оролцож байна. Барилгын талбайд 2000 гаруй ажилтан ажиллаж байгаагийн цаана бэлтгэн болон ханган нийлүүлэгч, барилгын материал импортлогч, үйлдвэрч гээд маш том сүлжээ бий” гэлээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Нийслэлд стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой 1 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ Өчигдөр
Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина Өчигдөр
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ШАЛТГААЛЖ БАЙНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын Улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохиож байна Өчигдөр
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 2026/05/07
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгож өгчээ 2026/05/07
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна 2026/05/07
​С.Амарсайхан: Яригдсан зүйлийг сенсаци болгоод орхиж болохгүй 2026/05/07
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв 2026/05/07
Зуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөв гарчээ 2026/05/07
ҮЙЛ ЯВДАЛ: “Шинэхэн сэтгүүлчид ээ, сайн байна уу” уулзалт болно 2026/05/07
Н.Номтойбаяр Шадар сайдын хүрээнд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахаа онцлов 2026/05/06
Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ 2026/05/06
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав 2026/05/06
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/05/06
Шадар сайд Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа 2026/05/06
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө 2026/05/06
Монголбанк нийт 4.3 тонн үнэт металл худалдан авчээ 2026/05/05