БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Сумьяабазар: Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Үүнтэй холбогдуулан Хотын дарга асан Д.Сумьяабазар: 

"Нийслэл хотын эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудлаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороон дээр ерөнхий хяналтын сонсгол явагдаж байна.

Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа би нэг зүйлийг тууштай хэлж, хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Тэр нь нийслэл хотыг зөвхөн төсөв хуваарилуулж амьдардаг захиргааны нэгж биш, харин өөрийн эдийн засаг, санхүүгийн чадамжтай, хөгжлийн бодлогоо тодорхойлдог эрх зүйн бүрэн чадамжтай хот болгох зорилт байсан.

Сүүлийн 28 жилийн хугацаанд нийслэл хот эдийн засгийн хувьд бие даасан тогтолцоогүй, өөрийн эрх мэдэл, санхүүгийн чадамж нь хязгаарлагдмал явж ирсэн. Энэ зорилгын төлөө сүүлийн зургаан жилд, ялангуяа 2020 оноос хойш эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдэж, хотын бие даасан байдлыг бэхжүүлэх алхмууд тавигдсан. Энэ нь хэн нэгэн албан тушаалтны төлөө биш, нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөө хийсэн шинэчлэл байлаа. Улс төрийн олон сорилт, эсэргүүцэл, шалгуурыг давж байж өнөөдрийн энэ суурь тавигдсан юм.

Өнөөдөр хотын төсөв, эдийн засгийн асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг. Харин энэ үйл явц хотын эрх зүйн чадамж, эдийн засгийн бие даасан байдлыг сулруулах бус, улам бататгах чиглэлд өрнөх учиртай.

Хот хүчирхэг байх тусам иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна. Хот санхүүгийн хувьд бэхжих тусам улсын эдийн засаг тэлнэ. Тиймээс олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон эрх зүйн шинэчлэлийн ололтыг хамгаалж, улам хөгжүүлэх нь өнөөдрийн бидний нийтлэг зорилго байх ёстой.

Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш. Хот бол өөрийн эдийн засагтай, санхүүгийн чадамжтай, иргэддээ үйлчилдэг, хөгжлөө өөрөө тодорхойлох эрх зүйн боломжтой бие даасан институци байх ёстой.

Хот хүчтэй байж улс хүчтэй болно. Нийслэл бие даан хөгжиж чадвал Монгол Улсын хөгжил ч илүү хурдацтай урагшилна." гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Сумьяабазар: Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш 1 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 16 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 3 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна 4 цагийн өмнө
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна 2026/06/12
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/06/12
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 2026/06/12
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа 2026/06/12
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 2026/06/12
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” 2026/06/12
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина 2026/06/12
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно 2026/06/12
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна 2026/06/12
​ Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа 2026/06/11
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана 2026/06/11
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 2026/06/11
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно 2026/06/11
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ 2026/06/11