БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гамшгийн эсрэг бэлэн байдлыг чадавхжуулахад АНУ-ын CDC байгууллагатай хамтран ажиллана


Дэлхийн 60 гаруй орон дахь Суурин төлөөлөгчийн газрууд болон Бүсийн оффисоороо дамжуулан улс орнуудад тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлж, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын CDC (Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв) болон УОК хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдлээ.


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ричард Буанган, ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Абел Ломакс болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Токио дахь оффисын Бүсийн захирал, хатагтай Мишель МакКоннель, Атланта хотын төв оффисын Даян Дэлхийн Эрүүл Мэндийн нэгжийн дэд захирал Майк Гербер тэргүүтэй албаны төлөөлөлтэй Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын хувиар ажил хэргийн уулзалт хийлээ.

Энэ нь АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн төвийн зүгээс Токио хотноо Зүүн Хойд Ази ба Номхон далайн Бүсийн оффисыг 2024 оны 2 сард байгуулан энэхүү бүсэд Монгол Улс багтах болсны дараах анхны айлчлал гэдгээрээ онцогтой.
Монгол Улс болон АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн хамтын ажиллагаа 2023 оноос эрчимжиж, тус төвийн Нийгмийн Эрүүл Мэндийн Ноцтой Байдлын менежментийн 3 сарын хөтөлбөрт ХӨСҮТ-өөс анх удаа 2 мэргэжилтэн хамрагдсан бол өдгөө мөн 2 мэргэжилтэн суралцаж байна.

Тэгвэл энэхүү хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд нийтийг хамарсан халдварт өвчин, тахал, гамшиг ослын үед Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх тал дээр төвлөрч ажиллахаар тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06