БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД, ХАРЬЯА АГЕНТЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА


ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан албан хаагчид болон харьяа агентлагуудын удирдлагуудтай уулзлаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар салбарын хэмжээнд тулгамдсан асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх бодлого, УИХ, Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах хууль тогтоомжийн асуудлаар мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан  Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн шинэчлэл хийх, байгууллага бүрийн уялдаа холбоог сайжруулах, цахим шилжилт, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахаа танилцууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ иргэдийг хуулиар дарамталдаг байдлыг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагууд хүний эрхийг дээдэлж хуулиа мөрдүүлдэг, иргэд нь хуулиа дээдэлдэг болгоход шат шатандаа анхаарч хамтарч ажиллахыг хүслээ.

Салбарын ажилтан албан хаагчид болон агентлагийн удирдлагууд;

-  техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд анхаарах
- ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
- Монгол улсад гадаадаас ажиллах хүсэлтэй гадны иргэдийн визний асуудалд анхаарах
- төрийн архивын үзлэг зохион байгуулахад төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх
- Улсын бүртгэлийн хууль тогтомжийн шинэчлэл зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг уламжиллаа.

Өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн албан хаагчид, агентлагуудын удирдлагуудад талархал илэрхийлье.

Та бүхэнтэй хамтран Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, эрхзүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн, хүний эрхийг дээдэлж, хууль хэрэгжүүлэх бүх шатанд стандарт тогтоож, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль сахин биелүүлэх зарчмыг эрхэмлэж ажиллах болно гэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 7 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12