БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэх нь гарцаагүй


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр /2026.3.23/ шатахууны үнийн асуудалтай  холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө. 

 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдахаар төлөвлөсөн Үнийн зөвлөлийн хурлаар шатахууны үний нэмэх эсэх асуудлыг хэлэлцэх бололтой. Аж ахуйн нэгжүүдээс үнийн өөрчлөлт, зөрүү их байгаа тул үнийг нэмэх нь зүйтэй гэсэн саналыг  гаргаж байгаа аж. Түүний хэлснээр ирэх сард нийлүүлэх үнийн саналыг хараахан аваагүй байгаа учраас энэ асуудлыг түр хойшлуулсан. Дөрөвдүгээр сарын үнийн санал хараахан ирээгүй байгаа ч үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс дунджаар 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн. Гаалийн албан татварыг 5 хувь хүртэл зохицуулах боломжийг Засгийн газрын холбогдох тогтоолд тусгасан. Гэвч энэ нь зөвхөн 5 хувийн зохицуулалтын тухай юм. Харин бодит байдал дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 60–70 хувь өссөн байна. Үнийн өсөлтийн нөлөөг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд аль болох бага мэдрүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Шатахууны нөөцийн хувьд АИ-92 шатахуун 41 хоногийн, дизель түлш 21 хоногийн нөөцтэй байна. Тасалдал, хомсдол үүсэх эрсдэл одоогоор байхгүй" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23