БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шадар сайд Х.Ганхуяг Замын-үүдийн чөлөөт бүсэд ажиллалаа


Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өчигдөр /2026.03.19/ Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тус чөлөөт бүсийг УИХ-ын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрийн 900 га газарт байгуулах шийдвэр гаргаж, улмаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч үйл ажиллагаа нь жигдрээгүй, бодлогын зорилгодоо хүрээгүй хэвээр байгаа юм.

Шадар сайд Х.Ганхуяг:

– Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллахдаа чөлөөт бүсийн үйл ажиллагаа, газар олголт, архи согтууруулах ундааны борлуулалт зэрэг асуудлыг цэгцлэх чиглэл болгосны дагуу Шадар сайдын тушаалаар чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын алба, түүний нэгжүүдийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, газар олголт, төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна.

May be an image of text

Замын-Үүд чөлөөт бүсэд 2016-2025 онд нийт 79 шийдвэрээр 118 нэгж талбар бүхий 173.44 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах, эзэмшүүлэх байдлаар олгосон байна. Хяналт шалгалтаар газар олголтын зарим шийдвэрийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрсэн тул зарим аж ахуй нэгжийн газрыг цуцлах арга хэмжээ авах шаардлагатай болсон.

May be an image of text

Бас нэгэн асуудал нь архи, тамхины худалдан борлуулалт. Тиймээс цаашид чөлөөт бүсүүдийн эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, захирагчийн ажлыг албаны чиг үүргийг давхардлыг арилгах, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг бий болгох, аялал жуулчлал, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд чөлөөт бүсэд хийгдэж байгаа жижиглэнгийн худалдааг халах арга хэмжээг шат дараатайгаар авах болно.

May be an image of text


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23