БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Өнгөрсөн хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын баг хоёр дахь удаа, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн баг анх удаа, нийт 44 хүн оролцсон.

Дэлхийн 48 улсын 109 багийн 700 гаруй алба хаагч өрсөлдсөнөөс Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчид “Уулын дугуйтай тактик ажиллагаа” төрөлд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэмцээний нийлбэр дүнгээр 41 дүгээр байр эзэлжээ.

Монгол цэргийн багийн ажиллагаа, гүйцэтгэл, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, сахилга бат, цагийн байдлыг зөв үнэлэх, онцгой үед шийдвэр гаргах чадвар, авхаалж самбаа зэргээ олон улсад харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Мөн тамирчдад “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэнд хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Цаашид энэ тэмцээнд тогтмол оролцох, орчин үеийн тактик, зэвсэглэл, багийн ажиллагааны шинэ арга барил эзэмших, бэлтгэл сургуулилтаа сайжруулж илүү амжилт гаргах зорилгыг нь бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

Энэ жилийн хувьд манай тамирчид хоёр сар гаруй хугацаанд цагийн зөрүү, цаг агаарын байдалд дасан зохицох, бие бялдрын бэлтгэл, буудлагын дадлага, сургуулилтаа хийсэн байна.

Улмаар “Тактик ажиллагаа”, ”Иргэнийг аврах ажиллагаа”, “Албан хаагчийг аврах ажиллагаа”, “Цамхагт явуулах ажиллагаа”, “Саадтай зурвас туулах” зэрэг төрлөөр өрсөлджээ.

Дэлхийн улс орнуудын тусгай хүчнийхний олимп гэгддэг “SWAT CHALLENGE” тэмцээнийг АНЭУ 2019 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Тэмцээн нь багууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орчин үеийн тактик, арга ажиллагааг нэвтрүүлэх зорилготой. Мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрын тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг сорьж, гүйцэтгэлийг нь харьцуулан үнэлдэг гол талбар юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно 5 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ 1 цагийн өмнө
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа 1 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ 1 цагийн өмнө
Д.Сумьяабазар: Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг Баялгийн хараал хүрчээ гэж ярихыг харлаа. Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13.00 цагт явагдана 4 цагийн өмнө
Менингитын халдвар гарсан Жаргалан сумын сургуулийн үйл ажиллагааг хязгаарлажээ 4 цагийн өмнө
Д.БАТ-ЭРДЭНЭ: ГАЛ СӨНӨӨГЧӨӨС ЭХЭЛЖ АЖИЛЛАСАН УЧРААС АЛБА ХААГЧДЫНХАА АЖЛЫН ЖАРГАЛ, ЗОВЛОНГ ГАДАРЛАДАГ НЬ ДАВУУ ТАЛ БОЛДОГ 4 цагийн өмнө
ЗГ: Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно 7 цагийн өмнө
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна 22 цагийн өмнө
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна 23 цагийн өмнө
Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ 23 цагийн өмнө
СОЁЛЫН ЯАМ: Уран бүтээлчид бүдүүлэг,садар самуун утга агуулгатай үг хэллэг ашиглахгүй байхыг зөвлөж байна Өчигдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг Өчигдөр
2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо Өчигдөр
Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна Өчигдөр
“Монгол эр хүн” үндэсний III чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно Өчигдөр
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр