БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Менингитын халдвар гарсан Жаргалан сумын сургуулийн үйл ажиллагааг хязгаарлажээ


Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд менингококкт /цахилгаан менингит/ халдварт өвчний хоёр тохиолдол батлагдаж, нэг хүүхэд нас барж ойрын хавьтлын 41 хүнийгтусгаарласан талаар мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан  Жаргалант сумын VII сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг 2026 оны гуравдугаар сарын 16-20-ний өдрийг хүртэл түр хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Мөн  олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, бүх төрлийн секц, дугуйланг энэ сарын 27-ны өдрийг хүртэл хязгаарлажээ. 

Халдварын ойрын хавьтагчдыг бүрэн тусгаарлаж, химийн сэргийлэлт болон дархлаажуулалтад хамруулсан бөгөөд тэдгээр иргэдээс авсан сорьцын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Түүнчлэн, халдвар тархахаас сэргийлж бусад сумдын эрүүл мэндийн ажилчдыг сургалтад хамруулж, сургууль болон цэцэрлэгийн хүүхэд багачуудыг үзлэгт хамруулах ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 4,187 сурагч үзлэг шинжилгээнд хамрагдаад байна" гэлээ.

алдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын хэд хэдэн тохиолдол батлагджээ. Тухайлбал, Улаанбаатар хотод хоёр, Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг тохиолдол тус тус илэрч, эмнэлгийн хяналтад ороод байгаа аж. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, аль ч насны иргэд тусах боломжой халдвар юм.

Ялангуяа 0-5 насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй халдварт өвчин тул шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандахыг холбогдох албанаас зөвлөж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 3 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01