БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Жендэрийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан өнөөдөр /2026.03.06/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатар хуралдаанд оролцож жендэрийн бодлогын үр дүн, нөхцөл байдал, ирээдүйн зорилтын талаар танилцууллаа. 

Монгол Улсын жендэрийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ахиж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 85 дугаарт байсан бол 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдэж, 20 байраар урагшилжээ. Энэ үзүүлэлтээр Зүүн Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс тавдугаарт эрэмбэлэгдэж байна. 

Олон улсын парламентын холбооны судалгаагаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлтээр өмнөх жилүүдээс 30 байр ахиж, 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зохицуулалтыг сонгуулийн хуульд үе шаттай тусгаж ирсний үр дүнд одоогийн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон.

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэвч ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага байгаа нь анхаарах ёстой асуудал. Мөн эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 19 орчим хувиар бага байна. 

Засгийн газар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээнд Хүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.  

Жендэрийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн тухай биш бөгөөд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг бодлогын хэмжээнд анхаарах цаг болсныг олон тоо баримт харуулж байгааг зөвлөлийн гишүүд хэлэв. 

Бакалаврын түвшний сургалтын нийт оюутнуудын ердөө 38 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн сургууль завсардсан болон завсардах эрсдэлтэй хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний салбаруудад эрэгтэйчүүдийн оролцоо буурсаар байна.

 Малчин залуусын амьдралд тулгарч буй сорилт, ганц бие залуусын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт “Хүн амын хөгжлийн бодлого буюу залуусын асуудал” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. 

Хуралдаанаар Жендэрийн үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг үндэсний хорооны гишүүдэд даалгалаа. Төлөвлөгөөнд эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд 70 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгалаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ 5 цагийн өмнө
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ 6 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ 7 цагийн өмнө
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ 8 цагийн өмнө
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 9 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА 11 цагийн өмнө
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ 13 цагийн өмнө
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ Өчигдөр
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ Өчигдөр
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй Өчигдөр
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ Өчигдөр
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 2026/03/04
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03