БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

"Мартын 8" буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байв.

Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд Нью-Йорк хотноо эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Социал-демократ эмэгтэйчүүдийн байгууллагын уриалгаар эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах жагсч, 15 мянга гаруй эмэгтэй оролцсон байна. Тэд ажлын цагийг багасгах, хөдөлмөрийн хөлсийг эрчүүдтэй адил байлгахыг шаардаж жагссан ба хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийн төлөө үгээ хэлж байв.

Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Харин Монгол Улсад 1955 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн зургадугаар сарын 8-ны хуралдаанаар, Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн 137-р зарлиг гарчээ. Үүнээс хойш монголчууд албан ёсоор эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж эхэлсэн байна. Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг Олон улсын хүүхдийн баярын өдөртэй  нэгтгэн "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хасагдсан байв. Хожим  2003 онд  Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хоёр баярыг салган тэмдэглэж эхэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ 36 минутын өмнө
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ 1 цагийн өмнө
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 2 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА 4 цагийн өмнө
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ 6 цагийн өмнө
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 22 цагийн өмнө
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй Өчигдөр
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ Өчигдөр
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо Өчигдөр
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03
ЗАРИМ ГОЛУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН НИМГЭРЧ БАЙНА 2026/03/03
Франц дарсны “үнэн төрх” 2026/03/03