БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг спорт цогцолбор нь хоёр давхар, нийт 2448 м.кв талбайтай. Нэгдүгээр давхарт усан бассейн, хувцас солих болон шүршүүрийн хэсэг, эмч, багшийн өрөө, ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрнээр нь шийдсэн бол хоёрдугаар давхарт олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон спорт заалтай юм.

Спорт цогцолборыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “1990 оноос хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шилжин суурьших хөдөлгөөн эрчимтэй явагдаж, өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй суурин хүн ам 1.8 сая болсон. Хүн амын өсөлтийг дагаж сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийн асуудал тулгамдсаар ирсэн. Харин энэ жил нийслэл Улаанбаатар хотод шинээр 100 орчим сургууль, цэцэрлэг баригдаж байна. Эдгээр сургууль, цэцэрлэг цаад тал нь 2028 онд баригдаж дуусахад ойрын хугацаанд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлагагүй болно. Дараагийн жилүүдэд бид сургууль, цэцэрлэгийн чанарт анхаарна. Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт, сургалтын чанарт анхаарах ёстой. Үүний тод жишээ болж, Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль Улаанбаатар хотдоо усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль болж байна. Үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн 37 болон 39 дүгээр сургуульд адилхан спорт цогцолбор баригдана” хэмээн онцоллоо.

Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлж тохижуулсан. Онооны самбар, цаг тоологч бүхий дөрвөн самбарын тоолууртай, доргио шингээгчтэй шал, дуу шингээх зориулалттай акустик хавтангаар хийсэн ханатай, заалны тоглогч мөргөх эрсдэл бүхий хэсгүүдэд зөөлөвч хийсэн зэрэг онцлогтой. Уг спорт цогцолборыг “Гэрэлтжин” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлсэн юм.

Стандартад нийцсэн спорт цогцолбортой болсноор сурагчид илүү тохилог, аюулгүй орчинд сургалт, бэлтгэлээ хийх боломж бүрдэж байна. Энэ талаар нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн “23 дугаар сургууль 3100 гаруй сурагч, 150 гаруй багш, ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээг явуулж байна. Улсын сургуулиудад анхдагч олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолбортой болсноор сурагчид маань спортоор шамдан хичээллэх боломж бүрдлээ. Ажлыг гүйцэтгэсэн компани, санаачилсан хүмүүст талархал илэрхийлье. Бид энэ зааландаа удахгүй сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнээ зохион байгуулна” гэлээ.

23 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Д.Бархас “Манай сургууль иж бүрэн спорт цогцолбортой болж байгаад баяртай байна. Би сагсан бөмбөгийн тамирчин болохыг хүсдэг. Шинэ, орчин үеийн зааланд бэлтгэл сургуулилтаа хийж, хөгжих боломжтой боллоо” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ 3 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 18 цагийн өмнө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна Өчигдөр
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна Өчигдөр
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно Өчигдөр
ЗАРИМ ГОЛУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН НИМГЭРЧ БАЙНА Өчигдөр
Франц дарсны “үнэн төрх” Өчигдөр
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа Өчигдөр
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна 2026/03/03
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно 2026/03/03
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ 2026/03/03
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ 2026/03/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ 2026/03/03
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна 2026/03/02
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 2026/03/02
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ 2026/03/02