БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна

Г.Оюунтуяа
2026/03/03

Ардчилсан намаас цахим системтэй холбоотой асуудлаараа мэдэгдэл гаргажээ. МЭДЭГДЭЛД:

"Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим системийг хакердсан гэх агуулгатай худал мэдээллийг гадаадын цахим хуудсанд зохион байгуулалттайгаар нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлэх, намын нэр хүндэд халдах оролдлого гарч байна.

Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим бүртгэлийн цахим систем рүү халдсан, мэдээлэл алдагдсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Гадаадын цахим орчинд нийтлэгдсэн “өгөгдөл худалдаална” гэх агуулгад Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц болон намын даргын дотоод сонгуулийн өмнөх үеийн үйл ажиллагаатай холбоотой, манай гишүүнчлэлийн системд огт байхгүй мэдээллийг зориуд хольж, зохион байгуулалттайгаар найруулан оруулсан байна. Энэ нь уг мэдээлэл нь бодит баримтад үндэслээгүй, зохиомол шинжтэй болохыг илтгэж байна.

Иймд Ардчилсан намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж, намын нэр хүндэд халдах, шинэчлэлийн үйл явцыг саармагжуулах, олон нийтийн итгэлийг алдагдуулах зорилготой аливаа оролдлогыг бид эрс буруушааж байна. Энэхүү асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулах болно.

Ардчилсан нам нь дижитал шилжилт, ил тод байдал, нээлттэй гишүүнчлэлийн тогтолцоог бэхжүүлэх шинэчлэлийн бодлогоос ухрахгүй бөгөөд хариуцлагатай, ил тод, орчин үеийн улс төрийн нам болох зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байх болно" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 12 цагийн өмнө
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 12 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/07/22