БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон ”Говь Эрдэнэ кашмер” ХХК 2010 онд байгуулагдсан. 108 ажилтантай. Жилд 200 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж 70 орчим  хувийг нь гадаадын 12 улсад нийлүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Ингэснээр хүчин чадал нь 10 гаруй хувь, улсад төлөх татвар болон ажиллах хүний тоо өнгөрсөн онтой харьцуулахад тус бүр 20 хувиар нэмэгджээ.

2025 онд гэхэд л орон нутагт 30 ажлын байр бий болгосон байна. Цаашид үйлдвэрлэлээ гурав дахин нэмэх зорилт тавьжээ.

2025 онд ноолуур үйлдвэрлэгчдэд  52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосноор үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2.000 гаруй тн болжээ.

Мөн 322 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл өгсний үр дүнд түүхий ноолуурын худалдан авалт нийт ноолуурын 60 хувьд хүрсэн байна.

Манай улс өмнө нь ноолуураа ихэвчлэн түүхийгээр нь гаргадаг байсан бол одоо самнадаг боллоо. Өмнөх онтой харьцуулахад самнасан ноолуурын экспорт зургаа дахин нэмэгдэж 4.000 тн-д хүрээд байна. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн гэсэн үг юм.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая хос гутал үйлдвэрлэнэ

2018 онд байгуулагдсан “Лугати” ХХК уул уурхай, тээвэр, барилга, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарынхны ажлын гутал үйлдвэрлэдэг. Жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 900 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл аван хүчин чадлаа нэмж, цаашид жилд 250 мянган хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд ижил төстэй импортын гутлын татварыг нэмэх, зээл, татварын бодлогоор улам илүү дэмжих, Эмээлтийн цогцолборыг нэн даруй ашиглалтад оруулах, ялангуяа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 69 төвд 40 гаруй мянган оюутан суралцдаг бөгөөд 100 хүрэхгүй нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг. Иймээс “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” нөхцөл бүрдүүлж, 6 сараас 1 жилийн хугацаанд сургаж, бэлтгэх бодлого барьж байгааг салбарын яамны төлөөлөл ярилаа.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд зөвхөн арьс, шир үйлдвэрлэлийн салбарт гэхэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар 54 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Үүний дүнд ганцхан жилийн дотор 1.2 сая ширхэг бог, 500 мянган ширхэг бодын ширийг бүрэн боловсруулах боломж бүрдсэний зэрэгцээ хаягдлыг дахин боловсруулах, желатин, шахмал шир үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ.

Гутлын үйлдвэрүүд гэхэд л жилд 1.5 сая гутал үйлдвэрлэх боломжтой болсон байна.   

Одоогоор манай улс жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчид, үндэсний үйлдвэрүүдтэй  хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадад нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

2025 оноос хэрэгжиж эхэлсэн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 66 аж ахуйн нэгж ноос, ноолуур, арьс, шир боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байна. Тэгвэл энэ онд 425 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЭМЭЭЛТ, ПАРТИЗАН, ХОНХРЫН ЗАМД ДУНДАЖ ХУРДНЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ 1 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 1 цагийн өмнө
Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ 1 цагийн өмнө
"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна 1 цагийн өмнө
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ РҮҮ ШИЛЖИЖ БУЙГ САЙШААВ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцож байна 4 цагийн өмнө
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 21 цагийн өмнө
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө 21 цагийн өмнө
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо 22 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 22 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 23 цагийн өмнө
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 23 цагийн өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА Өчигдөр
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна Өчигдөр
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв Өчигдөр
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ Өчигдөр
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна Өчигдөр