БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Ах Урианхан овогт Бөхийн Бааст гуайн 1969 онд бичиж, тухайн жилдээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авч байсан Хангайн Бор туужаас сэдэвлэсэн "Хангайн Бор" уран сайхны киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско, түүний хүү Жиованни Фуско нар бичиж байгаагаа зарлалаа.

Энэхүү тууж нь хүн, амьтан, байгалийн хоорондын гүн гүнзгий, мөнхийн харилцааг нүүдэлчдийн гүн философи, ертөнцийг үзэх үзлээр дамжуулан өгүүлдэг.

Жон Фуско бол Netflix-ийн "Марко Поло" (2014–2016) цувралын санаачлан бүтээгч, ерөнхий продюсер, зохиолч юм. Түүний уран бүтээлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Spirit" хүүхэлдэйн кино (Оскарын шагналд нэр дэвшсэн), "Hidalgo", "Young Gun", Jet Li, Jackie Chan-н тоглосон "Хориотой хаант улс", Michelle Yeoh, Donnie Yen нарын тоглосон "Унтаж буй бар, гэтэж буй луу " зэрэг сонгодог бүтээлүүд багтдаг. Дорно болон өрнийн түүхийг холбосон бүтээлүүд хийдгээрээ алдартай Жон Фускогийн бүтээлүүд нь ихэвчлэн соёл ахуй, оюун санааны өвөрмөц байдал, байгалийн үзэсгэлэнт газар, хүний амитны холбоо зэрэг сэдвүүд дээр гүн гүнзгий үндэслэсэн байдгаараа онцлогтой.



Америк гаралтай хэдий ч Жон Фуско ууланд өөрийн морины жүчээтэй, нүүдэлчин амьдралаар амьдарч, өдөр бүр тулааны урлагаар хичээллэж, Азийн түүх, соёл, ялангуяа Монголын түүхийг судалдаг байна. Түүнтэй хамтран зохиолчоор Нью-Йоркийн Их Сургуулийн Tisch-н Кино Урлагийн Сургуулийг кино зохиолч мэргэжлээр төгссөн, өөрийн хүү болох Жиованни Фуско ажиллаж байна. Аав хүү хоёр саяхан Саудын Арабт зураг авалт хийсэн Арабын домогт цэргийн командлагч Халид аль-Валид болон Ярмукийн тулалдааны тухай түүхэн туульс болох "Хугаршгүй сэлэм" киноны зохиолыг хамтран бичжээ.


"Хангайн Бор" киноны санаачлагч, продюсераар Монгол Улсын Соёлын Элч, жүжигчин, продюсер, мисс А.Баярцэцэг өөрийн баг хамт олонтой ажиллаж байгаа бөгөөд Фускогын оролцоонд талархал илэрхийлж, уг кино нь Монголын кино урлагийг цоо шинэ өнгө төрхөөр дэлхийд гайхуулан таниулах, нүүдэлчдийн гүн ухаанд тулгуурласан, дэлхийн үзэгчдэд зориулагдсан, орчин үеийн дэлхийн кино урлагийн сонгодог бүтээл болж чадахуйц бүтээл болж чадна гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЭМЭЭЛТ, ПАРТИЗАН, ХОНХРЫН ЗАМД ДУНДАЖ ХУРДНЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ 57 минутын өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 1 цагийн өмнө
Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ 1 цагийн өмнө
"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна 1 цагийн өмнө
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ РҮҮ ШИЛЖИЖ БУЙГ САЙШААВ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцож байна 3 цагийн өмнө
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 21 цагийн өмнө
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө 21 цагийн өмнө
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо 22 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 22 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цагийн өмнө
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 23 цагийн өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА Өчигдөр
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна Өчигдөр
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв Өчигдөр
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ Өчигдөр
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна Өчигдөр