Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр “Хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ
Урьдчилсан байдлаар иргэд хашаан дотроо хучлагатай байсан "Hyundai Sonata-6" маркийн тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа угаартаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна
Иргэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байх үед асааж машин дотор удаан хугацаанд агаар сэлгэхгүй битүү орчинд суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсэх, угаарын хийд хордох, амь насанд аюул учруулах эрсдэлтэй. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна