БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, түшиц хана болон тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна. Мөн үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээг хийж буй. Уг төслийн гүйцэтгэгчээр "Билгүүн Монгол Констракшн" ХХК ажиллаж байна. Гуравдугаар сараас ажил үргэлжлэх юм. Түшиц хана болоод голын голдирол тохируулах ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Харин тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний зам болоод бусад тохижилтыг хийж байгаа юм. Тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэж байна.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Зэвэрдэггүй ган, 4 мм-ийн зузаантай, 1.2 метр өндөртэй төмрөөр явган замын хашлага хийж байна. Мөн голын хажуугаар гэрэлтүүлэг хийсэн. Малгайвчууд хийсэн. Хашлага, малгайвчийн үлдсэн ажлууд бусад ажилтай уялдан хийгдэж байна” гэлээ.

“Силла групп”-ийн төслийн удирдагч Х.Халиун “2025 оны есдүгээр сарын 6-нд үерийн далангийн дотор болон гаднах явган замын тохижилтын ажлыг авсан. Бид гуравдугаар сард дулаарч эхлэхээр ажлаа эхлэхээр төлөвлөж байна. Тус ажил 50 хувьтай байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.Даваадалай: 2025 онд иргэдээс ирүүлсэн 64 мянган өргөдөл, гомдлыг 97.8 хувьтай шийдвэрлэсэн 55 минутын өмнө
Эрдэнэтэд шинэ жилээ тэмдэглэсэн МАН-ынхан хэний мөнгөөр тансаглав? 59 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Венесуэлийн Ерөнхийлөгчийн баривчилгаа ба нийгэм эдийн засгийн нөлөөлөл” сэдвээр мэдээлэл солилцох уулзалт болно 1 цагийн өмнө
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ 16 цагийн өмнө
Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс байдаг 16 цагийн өмнө
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа 17 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2025 онд аюулт үзэгдэл, осолд 68 хүүхэд өртжээ 17 цагийн өмнө
Хучлагатай автомашинаа асааж дотор нь суусан хоёр иргэн угаартаж нас баржээ 18 цагийн өмнө
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болгов 19 цагийн өмнө
Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна 21 цагийн өмнө
Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын хуралдаан болно Өчигдөр
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй Өчигдөр
ВАНГА ЗӨГНӨЛ: Хүн төрөлхтөн дэлхийн 3-р дайн болон харь гаригийн амьдралтай учрах уу? Өчигдөр
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Арилжааны банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтооно Өчигдөр
AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖИРЧЭЭ Өчигдөр
Улаангомд 3,7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ Өчигдөр
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ 2026/01/06