БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

Г.Оюунтуяа
22 цагийн өмнө

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдана. НЗДТГ-аас 2024 оноос эхлэн нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм.

2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурах зэргээр нөлөөлсөн байна. Тиймээс энэ онд нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ-аас, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг, эхчүүд хариуцаж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгснөөр биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сурлагад сайнаар нөлөөлнө.  Олон улсын туршлагаас харахад хүүхдүүддээ сүү тогтмол өгдөг БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 29 минутын өмнө
Т.Даваадалай: 2025 онд иргэдээс ирүүлсэн 64 мянган өргөдөл, гомдлыг 97.8 хувьтай шийдвэрлэсэн 1 цагийн өмнө
Эрдэнэтэд шинэ жилээ тэмдэглэсэн МАН-ынхан хэний мөнгөөр тансаглав? 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Венесуэлийн Ерөнхийлөгчийн баривчилгаа ба нийгэм эдийн засгийн нөлөөлөл” сэдвээр мэдээлэл солилцох уулзалт болно 2 цагийн өмнө
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ 17 цагийн өмнө
Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс байдаг 17 цагийн өмнө
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа 18 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2025 онд аюулт үзэгдэл, осолд 68 хүүхэд өртжээ 18 цагийн өмнө
Хучлагатай автомашинаа асааж дотор нь суусан хоёр иргэн угаартаж нас баржээ 19 цагийн өмнө
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болгов 20 цагийн өмнө
Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна 22 цагийн өмнө
Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын хуралдаан болно Өчигдөр
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй Өчигдөр
ВАНГА ЗӨГНӨЛ: Хүн төрөлхтөн дэлхийн 3-р дайн болон харь гаригийн амьдралтай учрах уу? Өчигдөр
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Арилжааны банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтооно Өчигдөр
AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖИРЧЭЭ Өчигдөр
Улаангомд 3,7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ 2026/01/06