БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.Даваадалай: 2025 онд иргэдээс ирүүлсэн 64 мянган өргөдөл, гомдлыг 97.8 хувьтай шийдвэрлэсэн

Г.Оюунтуяа
2026/01/08

2025 онд иргэдээс 64 мянга гаруй өргөдөл, гомдлыг нийслэлд ирүүлсэн байна. Тодруулбал, 30303 гомдол, 34000 санал хүсэлт хүлээн авч, 97.8 хувьтай хариу өгч шийдвэрлэлээ. Үүнээс 68.8 хувийг буюу 43454 гомдол, саналыг иргэдийн талд бүрэн шийдэж, үлдсэн 31.2 хувийг нь одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжгүй байсан тул зохих хариуг өгчээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай иргэдээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэргэжилтнүүдэд хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд 30 хоногийн дотор хариу өгч, шаардлагатай гэвэл хариуг сунган шийдвэрлэх зохицуулалттай. Нэгдүгээр сарын 6-нд иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь цаасаар баталгаажуулан авсан. Өнөөдөр НЗДТГ-ын холбогдох хариуцсан мэргэжилтнүүдэд хүргэж байна. Хүлээн авсан 200 гаруй гомдол, саналаас зарим санал хүсэлтийг уншиж танилцууллаа. Асуудлыг нэгбүрчлэн шийдвэрлэж, хариуг өгнө” гэлээ.

Иргэдийн зүгээс газрын дахин төлөвлөлт, үерийн байгууламж, орон сууцны чанар, нийслэлийг хөгжүүлэхтэй холбоотойгоор санал хүсэлтийг цөөнгүй ирүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Сансарын туннель” орчимд амьдардаг 60 орчим иргэн 2000 оршин суугчаа төлөөлөн гарын үсэг цуглуулж, хүсэлт ирүүлжээ. Тухайн орчинд шөнийн цэнгээний газар, ил задгай үйлчилгээ дэлгэрсэн. Үүнээс шалтгаалж оршин суугчдын амар тайван байдал алдагдах, гэмт хэрэг, зөрчил гарах зэрэг хэцүү нөхцөл байдал үүсээд байгааг санал хүсэлтээр илэрхийлж, хуульд нийцүүлсэн арга хэмжээ авч өгөхийг хүсжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа 2026/07/09
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 2026/07/09
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 2026/07/09
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/07/09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 2026/07/09
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2026/07/09
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 2026/07/09
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 2026/07/09
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 2026/07/08
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 2026/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2026/07/08
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 2026/07/08
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 2026/07/08
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 2026/07/08